УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн 2022-2023 оны зээлийн төлөвлөгөөнийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Бид сайн муу, зээл олон авсан.МУ-ын Засгийн газар 2012 оноос авсан бондоо тайлагнах хэрэгтэй. Ямар ямар Ерөнхий сайд улсаа хорлож, хоноцын сэтгэлээр хандсаныг зарлах хэрэгтэй. АББХ хурал дээр энэ талаар тайлан тавьж байж, ард түмэн өөрөөр харна шүү. Төсвийн алдагдалаа гадаадын зээлээр нөхөөд явдаг улс хаач байхгүй шүү. Мөнгө өгч байвал нөхцөл нь хамаагүй гэсэн сэтгэлээр хандмааргүй байна. Азийн хөгжлийн банкны зээл дээр янз бүрийн нөхцөл байдаг. Өөрийнхөө нөхцөлийг яриарай. Олон Улсад хэрэгжүүлдэг зузаан журам бариад байвал энэ ажил явахгүй.
УИХ-ын Аюулгүй байдлын байнгын хорооны /2022.06.29/-ний өдрийн хуралдаанаар Монгол улс, Азийн хөгжлийн банк хоорондын санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр (2022-2023 оны зээлийн төлөвлөгөө)-ийн төслийн талаар хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн: Монгол улсын эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой учраас хэд хэдэн зүйлд анхаарах нь зүйтэй. Хөгжлийн банкны хулгай луйвар олон нийтэд ил болсон. Жирийн иргэнд олддоггүй зээлийг албан тушаал, арын хаалга бүх юмаараа хулгайлж, луйвардсан. Хулгай луйвраар авсан мөнгийг заавал эргэн төлүүлэх хэрэгтэй. Ард түмэн биш авсан хүмүүс нь төлөх ёстой. Ямар нэг хууль зөрчиж авсан бол мөн заавал хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Энэ асуудал Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хамаатай. Хөгжлийн банкны хэргийг шалгаж буй асуудал дээр анхаарах ёстой. Азийн хөгжлийн банкнаас авсан өмнөх зээлээр хийж буй хэд хэдэн төслүүд бий. Сэлэнгийн төмөр замын боомтын өргөтгөл буюу нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулах төсөл, Алтанбулагийн авто замын боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулах төсөл хийгдэж байгаа. Энэ төслүүд ихээхэн удаашралтай байна. Үүний үр дүн, явц ямар байна гэдэг дээр анхаараарай. Одоо энэ зээлийг авсан тохиолдолд төсөл нэг бүрээр нь үр дүнг эргэж байнгын хороонд тайлагнадаг байх ёстой.
УИХ-ын Аюулгүй байдлын байнгын хорооны /2022.06.29/-ний өдрийн хуралдаанаар Монгол улс, Азийн хөгжлийн банк хоорондын санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр (2022-2023 оны зээлийн төлөвлөгөө)-ийн төслийн талаар хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Азийн хөгжлийн банкнаас авах гэж байгаа хөнгөлөлттэй зээлийн нөхцөл нь бололцоотой юм байна. Дэмжиж байгаа юм. Гэхдээ зарцуулалт дээр анхаарах хэрэгтэй. Төсвийн цоорхой нөхөөд, хэрэггүй зүйлд зарцуулаад явж ирсэн байдлаараа хандвал болохгүй. Хөнгөлөлттэй нөхцөлтэй, урт хугацаанд авсан зээлийн зарцуулалт, үр дүн дээр сайн анхаарах ёстой.
УИХ-ын Аюулгүй байдлын байнгын хорооны /2022.06.29/-ний өдрийн хуралдаанаар Монгол улс, Азийн хөгжлийн банк хоорондын санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр (2022-2023 оны зээлийн төлөвлөгөө)-ийн төслийн талаар хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Эдийн засгийн үр өгөөжтэй төсөл хөтөлбөрүүд рүү авсан зээлээ хиймээр байна гэдэг ч Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкнаас авсан зээлийг ихэнхдээ нийгмийн шинж чанартай төсөл хөтөлбөрүүд рүү, заримыг нь дэд бүтэц рүү хийдэг. Азийн хөгжлийн банк сүүлийн 15 жилд манайд нийтдээ 2 их наяд төгрөгийн зээл өгсөн. Энэ банкнаас өгдөг зээл хамгийн гайгүй нөхцөлтэй төсөл хөтөлбөрүүд байдаг. Энэ банкнаас авах зээлээс Улаанбаатар хотод, ялангуяа хотын түгжрэлийг бууруулахад ямар төсөл, хөтөлбөрүүд байна вэ? Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын Аюулгүй байдлын байнгын хорооны /2022.06.29/-ний өдрийн хуралдаанаар Монгол улс, Азийн хөгжлийн банк хоорондын санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр (2022-2023 оны зээлийн төлөвлөгөө)-ийн төслийн талаар хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Азийн хөгжлийн банкны зээлийн нөхцөл дээр та нар анхаарч байна уу. Дарханы зам дээр энэ банкнаас зээл авсан. Монголчуудыг оруулж болдоггүй, дангаараа цуцалж чаддаггүй юм байна лээ. Тэдний журмын дагуу шалгаруулсан гадны компани орж ирсэн. Тэр компанийг цуцалж чаддаггүй юм байна лээ шүү дээ. Тийм эрх бидэнд байхгүй. Иймд та нар нөхцлийг харсан уу. Эндээс нөхцлийг харахад авлигын эсрэг арга хэмжээний хамгаалалт хийнэ, жендерийн тэгш байдлыг хангана, худалдан авалтыг зохион байгуулна гэсэн байна. Ийм нөхцөлтэй энэ зээлийг авах гэж байгаа юм уу? Хатуу нөхцөлтэй зээл авбал яг Дарханы зам шиг болно. Монгол улсад ашигтай хувилбараар л авах ёстой. Мөн энэ зээлээ юунд зарцуулах гэж байна вэ. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын Аюулгүй байдлын байнгын хорооны /2022.06.29/-ний өдрийн хуралдаанаар Монгол улс, Азийн хөгжлийн банк хоорондын санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр (2022-2023 оны зээлийн төлөвлөгөө)-ийн төслийн талаар хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: Азийн хөгжлийн банкнаас 2 жилийн хугацаанд 655 сая долларын зээл авах хэлэлцээрийг батлуулах гэж орж ирж байна. Энийг дэмжихгүй. Монгол улсын өр 96 их наяд хүрсэн. Нэг хүнд ногдох өр 28 сая төгрөг болсон. 655 сая доллар буюу 2 их наяд төгрөгийн зээл нэмж авах гээд байна. Зээл авахад төвөгтэй байна. Байнгын хороогоор 4-5 удаа, чуулганаар 1 удаа орж 8-12 сар болдог. Энийг хөнгөвчилье гэсэн байна. Зээл авна гэдэг хамгийн ил тод, зориулалт нь тодорхой, олон шалгуураар орох зүйл. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Ямар зориулалтаар энэ зээлийг авах гээд байгаа нь харагдахгүй байна. 655 сая долларын 270-ыг нь энэ онд, 385 сая долларыг ирэх жил авна гэнэ. Юунд зарцуулах вэ. Өмнөх зээлүүдийг харахад халамж руу өгдөг. Эргэж нөхөгддөггүй бүтээн байгуулалт руу өгдөг, төсвийн алдагдлыг нөхдөг ийм байдлаас болоод зээл, өр замаа алдлаа. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа. УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: Зээлийг эргээд үг ашгаа өгөх бүтээн байгуулалт, төсөлд зарцуулах нь зүйтэй Хөнгөлөлттэй ийм зээлийг алдаж болохгүй гэж байна. Уг нь бид өмнө авсан зээлээрээ боомтуудаа хөгжүүлсэн бол нэвтрэх чадвар нь өнөөдөр аминд орох байсан. Цахилгаан станцаа барьсан бол өнөөдөр Оюутолгой жилдээ 150-200 сая долларыг цахилгааны төлбөр гэж Хятадад өгч байна. Энэ үлдэх байсан. Хулгайчид биш “Хөх морь” төслөө хэрэгжүүлсэн бол говь нутаг өнөөдөр цөлжилтгүй, том бүтээн байгуулалт хангагдаад явж байх байсан. Ингээд дахиж зээл авахгүй байх талаар ярих байсан. Үнэндээ энэ зээлийн зарцуулах зориулалт тодорхой бус орж ирж байна. Хэрвээ энэ зээлийг авбал цаашдаа боомтуудаа хөгжүүлэх, говь руу ус татах том бүтээн байгуулалтаа эхлүүлэх, эрчим хүчний хараат биш болох, үйлдвэрүүдээ хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх зүйл рүү зарцуулах хэрэгтэй.