Өнөөдөр /2018.01.26/ УИХ-ын нэгдсэн чуулганаар "Эрчим хүчний үр ашиг" хөтөлбөрийн санхүүгийн хамтын ажиллагааны тухай 2016-2017 оны хэлэлцээр, нэмэлт зээлийн болон төслийн 2 дахь гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Дарханы дулааны станцыг Эдийн засгийн байнгын хорооныхон очиж үзсэн. 1964 онд суурилагдсан станц. Дарханаас сонгогдсон гишүүд мэдэж байгаа байх. Эдийн засгийн байнгын хороогоор өмнө нь орчихсон төсөл. Одоо 30 сая Еврогийн хөрөнгө оруулж байж, Дарханы дулааны станц 30-40 жил ямар ч асуудалгүй ажиллах юм бол цаашдаа ОХУ аас авч байгаа эрчим хүчээ багасгах, бусад хотуудыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах юм байна лээ. Зээл авснаар бүх ажил сайжрах юм шиг бичсэн байна. Энэ бол нэг л ажил сайжирна. Цаашдаа дулааны цахилгааны станцаа өргөтгөхгүй бол үр дүнгүй болж магадгүй. Үүнийг бодолцож үзсэн үү? УИХ-ын гишүүн, Эрчим хүчний яамны сайд Ц.Даваасүрэн хариуллаа Энэ цахилгаан станцыг өргөтгөөд явах боломжтой гэж харж байгаа. Нийслэлийн станцууд дээр сайжруулах ажил явагдана.
Өнөөдөр /2018.01.26/ УИХ-ын нэгдсэн чуулганаар "Эрчим хүчний үр ашиг" хөтөлбөрийн санхүүгийн хамтын ажиллагааны тухай 2016-2017 оны хэлэлцээр, нэмэлт зээлийн болон төслийн 2 дахь гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар энэ төслийг яагаад Дарханд хэрэгжүүлэх гэж байна вэ? Ямар зарчмаар буцааж төлөх вэ? гэсэн асуултыг асуулаа. Энэ төсөл Эдийн засгийн байнгын хороогоор орсон уу? Нийслэл хот ОХУ-аас өндөр үнээр эрчим хүч авдаг. Энэ төслийг яагаад Дарханд хэрэгжүүлэх гэж байна вэ? Ямар зарчмаар буцааж төлөх вэ? Хийж байгаад нь дэмжиж байна. Эрчим хүчний тарифын хувьд аж ахуй нэгж өндөр төлдөг. Шөнийн тарифыг 20:00 цагаас эхэлж болох уу? Аж ахуй нэгжүүд шөнийн цаг гэж хэдэн цэгийг хэлээд байна гэж асуугаад байна. УИХ-ын гишүүн,Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа Эдийн засгийн байнгын хороогоор орох боломжтой. Энэ төсөл 2012 оноос явж байгаа. Энэ жил дуусгах ёстой гэж үзэж байгаа. УИХ-ын гишүүн, Эрчим хүчний яамны сайд Ц.Даваасүрэн Манай эрчим хүчний систем өөрийгөө зохицуулах бие даасан систем биш учраас ОХУ-ын системтэй зохицуулдаг. Ахуйн хэрэглэгч нар шөнө гэрлээ унтраана тэгэхээр станцуудаар илүүдэл гарна. Илүүдлээ зогсоох боломжгүй. Энэ бол эрчим хүчний үйлдвэрлэлийн онцлог. Илүүдэл эрчим хүчээ ОХУ уруу шилжүүлдэг. Өглөөний 06-21 цаг оргил ачааллын үе байдаг.