УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.03\ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Хөнгөлөлттэй зээлийг авахыг дэмжиж байна. Бид төсвөө алдагдалгүй байх, зээл авах ёсгүй гэж ярьдаг. Гадаад зээлийн төлбөр зээлээр төлөгдсөн. Тиймээс гадаад зээлийн ДНБ-тэй харьцуулсан харьцаа бол дорвитой буураагүй гэж бодож байна. Судалгаа шинжилгээ дүгнэлт муу байна. Зээлийн асуудлыг ажлын хэсэг гаргаад нягтлах хэрэгтэй байх. Би юунаас айж байна гэхээр гадаадын зээл төлөхөд зөвхөн нүүрснээс хамааралтай байна. Экспортын орлогын 60-70 хувийг нүүрс бүрдүүлж байна. Энэ жилийн хувьд алтны үнэ өндөр байгаа учраас гадаад төлбөр саатахгүй яваад байгаа байх. Хэрвээ нүүрс экспортлох ямар нэг хүндрэл гарвал бид диполт болно шүү. Маш хүнд нөхцөл байдал үүснэ. Тийм учраас зээлийн асуудал дээр бүх түвшиндээ анхаарахгүй бол болохгүй.
УИХ-н чуулганы өнөөдрийн \2020.12.03\ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2020.11.23-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Зээлийн хэлэлцээртэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ. УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: "Өнөөдөр бидний нөхцөл байдал 2 том зорилгыг хангахын тулд ажиллаж байна. Эдийн засгийн эрүүл мэндийг хангах. Өнгөрсөн хугацаанд иргэдийн эрүүл мэндийг хангах чиглэлд амжилттай ажиллалаа. Одоо эдийн засгийн эрүүл мэнд муу байна. Энэ зээлийн зарцуулалтын яг идэвхжүүлэх гэсэн зорилгыг нь илүү тодруулаарай. 233 сая ам.доллар юунд хэрхэн зарцуулж, Сангийн яам хэрхэн зарцуулалтыг хянах вэ?" Түүний асуултанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.03\ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг асуулт асуулаа: Цаашдаа хүүгийн дарамт болж ирэх учраас яаж зээлээ төлөх вэ? Энэ зээлүүдээ хүүг нь багасгах, сайн нөхцөлтэй зээлүүдээр солих боломж байдаг уу? Аж ахуй нэгжүүдэд хуваарилж өгөхөөр бодож төлөвлөсөн зүйл байна уу? Түүний асуултанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа. Сүүлийн гурван жилийн хугацаанд ЗГ-ийн авсан зээлүүдийг богино хугацаатай зээлүүдийг урт хугацаатай зээлүүдээр солих арга хэмжээг нэлээд идэвхтэй хийсэн. ДНБ-д эзлэх ЗГ-ийн гадаад нийт өрийн хэмжээ 78.8 хувь байж байгаад 57.2 хувь болж буурсан байгаа. Энэ нь зээл төлөхөөс гадна өндөр хүүтэй богино хугацаатай зээлээр солиход үр дүн бодитой гарч ирсэн.
УИХ-н чуулганы өнөөдрийн \2020.12.03\ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2020.11.23-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Зээлийн хэлэлцээртэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ. УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: "Хүнд цаг үед орж ирж байгаа энэхүү Япон Улсын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийг батлахыг дэмжиж байна. Зарим гишүүд Монгол Улсын өр, зээлийн хэмжээ дурьдагдлаа. Энэ бол үнэн. Зээлийн хэдэн хувийн хэдийг нь сайныг муу болгож өр болгон хувиргасан бэ гэдэгтээ дүгнэлт хийх ёстой. Энэ зээл дээр хийх ёстой гол зүйл бол зориулалтын дагуу, сахилга баттай, хариуцлагатай зарцуулах. Эргэн төлөгдөх үед үр өгөөжтэй зарцуулсан байхаар зарцуулмаар байна. 2024 онд эхний тайлангаа тавих юм байна. Энэ үед зарцуулалтын хариуцлага өндөр, маш тодорхой төлөвлөгөөтэй байхаар хийх ёстой. Зээлийн зориулалт нь иргэдийн амьжиргааг дэмжих, эдийн засгийн идэвхжилийг сэргээхэд зориулагдахаар төсөлд дурьдсан байна. Тиймээс орлого багатай иргэд болон орлого хаагдсан, өдөр тутмын орлоготой иргэдэд зориулж, хэрэглээг нь дэмжихэд энэ зээлийг зарцуулах ёстой. Өмнөх Засгийн газруудын ажиллаж байх үед авсан гадаадын зээл яагаад өнөөдөр Монгол Улсын хувьд өр болоод байна гэхээр бид зээлд хариуцлагатай ханддаггүй. Зарцуулалт, эргэн төлөлтөд сайн төлөвлөлт хийдэггүй. Ашиг сонирхлоо өмнөө тавьж, сахилга батгүй хүмүүсийн хариуцлагагүй ажилласны гайгаар өрийн хэмжээ ийм хэмжээнд нэмэгдсэн. Тиймээс гол нь хариуцлагатай, сахилгатай байж, зарцуулалт, эргэн төлөлтийн төлөвлөгөөг сайн хийх ёстой шүү."
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.03\ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Ц.Туваан асуулт асуулаа: Энэ зээлээр төсвийн алдагдал нөхөхөөр болчихлоо. Төсвийнхээ доторх шаардлагагүй, хойшлуулж болох зардлыг царцаагаад, танаад өгөөч гэж ярьсан. Зарцуулалтыг нь төсвийн алдагдал нөхөхөөр биш нийт 9000 өрхдөө хуваагаад үзэхэд нэг айл өрхөд ойролцоогоор 800.000 төгрөг оногдохоор мөнгө байна. Ийм зүйлд зарцуулах саналыг хэлж байна. Цар тахлын эсрэг 4-р сарын 29-нд батлагдсан хууль дотор заагаад өгсөн. Засгийн газраас авах арга хэмжээ 7.1.2 цар тахлын үед иргэдийн орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх гээд эрх зүйн заалт нь байна. 7.1.5-д цар тахлын үед хорио цээр хязгаарлалтын дэглэмийн улмаас үйл ажиллагаа нь доголдсон аж ахуй нэгж, байгууллага, цалин орлого нь тасалдсан иргэдэд зохих дэмжлэгийг үзүүлэх. Энэ батлагдсан хуулиа хэрэгжүүлье. Энэ цар тахлын үед өрх айлуудынхаа орлогыг дэмжиж өгье. Аж ахуй нэгжүүдэд энэ нь хөрөнгө оруулалт болж очих ач холбогдолтой. Бүр болохгүй бол эрүүл мэндийн салбар руу, эсвэл Хөдөө аж ахуйн салбар руу энэ мөнгийг оруулмаар байна. Тэгэхгүй бол төсвийн цоорхойг нөхөөд өнгөрч болохгүй. Тэгэхээр ийм боломж байна уу? Түүний асуултанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа. Ковид-19-тай холбоотой энэ зээлийг Засгийн газар 5-р сараас эхэлж хөөцөлдсөн байгаа. Бид эндээс найман арга хэмжээг нэг бүрчлэн санхүүжүүлэхээр тохиролцсон байна.