УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.12.30\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Уг асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Э.Батшугар: Санхүүгийн салбараа либералчлах хэрэгтэй. Энэ хуулийг оруулж ирснээр тодорхой алхмууд хийнэ гэж ойлгож байна. Монголд тулгамдаж буй асуудал бол гадаадын валютын урсгал. Үүнээс шалтгаалж төгрөгийн ханш суларч, долларын ханш чангарч, импортоор орж ирж буй бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байна. Хөрөнгө оруулалтын банкны хуулийг баталснаар гадаадын хөрөнгө оруулалттай банкуудыг урт хугацааны эх үүсвэрээр тодотгох бололцоо нээгдэнэ гэж харж байгаа. Бид бусад улс орны жишгээс судлах хэрэгтэй. Тухайлбал Вьетнам улс санхүүгийн салбараа либералчлаад 2022 оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүн нь 8 хувиар өснө гэсэн прогноз гарчихсан. Манайх үүнээс зөв кэйсийг дуурайж, дагах нь зүйтэй. Үүнтэй холбоотойгоор баялгийн санг ярих нь зөв. Монгол улс зэс, төмөр, хүдэр, жонш алт гэх мэтчилэн олон уул уурхайн баялагтай. Баялгийн сан байгуулж уул уурхайн баялгаа зөв менежмент хийснээр Монгол улс ирээдүйн хойч үедээ үлдээнэ. Учир нь газарт байгаа баялаг дуусдаг. Тиймээс өнөөдөр бүгдийг нь хэрэглээд, үр хойчдоо юуг ч үлдээхгүй байж болохгүй. Монгол улсын иргэн бүр тухайн баялгаас хүртэх ёстой. Хүртэх ёстой зөв зүйл нь баялгийн сангийн хууль юм. Үүнийг аль болох яаравчлах хэрэгтэй. Жишээлбэл Сингапур улсын баялгийн сан байна. Сүүлийн 40 жилд үр дүнтэй үйл ажиллагаа явуулсан. Жил болгон дунджаар 12 хувиар баялгийн сангаа өсгөдөг. 12 хувь ямар тоо гэвэл 40 жилийн өмнө 100 доллар байршуулаад жил болгон 12 хувиар өсгөвөл 9300 доллар болж байгаа юм. Тэгэхээр ийм боломжууд бий. Үүнийг өнөөдөр хэрэгжүүлэх нь зүйтэй.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.12.30\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Уг асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Энэ хууль орж ирж байгаа нь зөв. Үндэсний нэртэй банкууд даварчихсан байгаа шүү дээ. Монголд оронд мөнгө хамгийн үнэтэй. 100 төгрөгийг 120 төгрөгөөс дээш зардаг. Монголд ийм үнэтэй мөнгө зардаг. Яагаад гэвэл банкууд дундаас нь иддэг. Монгол банк ч гэсэн 100 төгрөгийг 113 төгрөгөөр зардаг. Эдийн засгийн ойлголтоор бол. Бодлогын хүү хөвөгчгүй, 13 хувь байна гэдэг 100 төгрөгийн арилжааны банкуудад 113 төгрөгөөр өгдөг. Нөгөөдүүл нь ченжлээд 100 төгрөгийг 113 авчихаад, 120-127 төгрөгөөр зардаг. Арилжааны 14 банкны 8 банк нь гадаадын хөрөнгө оруулалттай. Хэдэн хувь байгаа вэ. Ямар 8 банк байгаа вэ. Үүнийг хадгаламж эзэмшигчдийн өмнөөс асууж байна. Эдгээрээс 3 банк нь гадаадын банкны хувьцаа эзэмшигч гэж байгаа. Хэдэн хувийн хувьцаа эзэмшдэг, ямар 3 банк вэ. Зээлийн бодлого байдаг. Зээл бол нарийн ярьвал мөнгө, ашиг олох ажил биш шүү. Энэ бол стратегийн зүйл шүү. Гадаадаас орж ирж байгаа банкууд дээр зээлийн бодлого, стратегийн тодорхой саналууд бий юу. Үндсэн хуулийн 5.4-т төрөөс эдийн засгийг зохицуулна гэж заасан байгаа шүү. Гадаадын банк орж ирснээр Монголын үндэсний том банкууд хүүгээ буулгах уу. Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн зээлийн хүү буурах уу. Төгрөг, Монгол мөнгийн үнэ хямдрах уу. Жижиг дунд үйлвэрлэгч нарт зээл өгөх багц нь хэдэн хувь байх вэ гэдэгт судалгаа, шинжилгээ байгаа юу. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.12.30\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Уг асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Ц.Туваан: Монгол улсын өр ямар байгаа билээ. Иргэдийн амьдрал хүнд, хэцүү байна. Мэдээж зээл бол олон улсад хэрэглэгддэг зах зээлийн хэрэглэгдэхүүн. Эдийн засаг нь хөгжсөн том улсууд ч гэсэн дотоодын нийт бүтээгдэхүүнээ давсан зээлүүдтэй байдаг. Мөчлөг сөрсөн гэсэн байна. Энэ дотор юу юу орж байгаа вэ. 100 сая долларын зээл юунд зарцуулагдах вэ. Ард түмний хүсэн хүлээгээд буй үнийн өсөлт, инфляцын өсөлтөд ямар эерэг нөлөө үзүүлэх вэ. Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.12.30\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг баталлаа. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Миний ойлгож байгаагаар 100 сая доллар авсан. Дараа нь 20 сая нийт 120 сая доллар болж төсөв дээр ирээд зарцуулагдсан. Сүүлийн үед янз бүрийн нэртэй зээл их орж ирж байна.Засгийн газар хоорондын зөрчилтэй. Зээл авах амархан. Гэхдээ үүнд болгоомжтой хандах хэрэгтэй. Ямар салбарт зээл оруулахаа бодох хэрэгтэй. Өнөөдөр бизнесийн салбарт 18 хувийн хүүтэй зээл ч олгогдохоо больчихлоо. Төв банкны хүү 13 хувь болчихсон. Инфляц 14.5 хувь боллоо. Ингээд зээл олгодог банк алга. Монгол төгрөг үнэгүй боллоо. 7 хоногт 5 төгрөгөөр унаад байна. Ханштай холбоотой асуудал төсвийн бодлоготой холбоотой. Баялаг үнэгүйдлээ. Төсвийн дэмжлэг гэж гаднаас зээл авдаг байж болохгүй ээ. Өнөөдрийн авч байгаа зээл 7 жилийн хугацаатай байна. Цаашдаа эрчим хүчний салбарт зээл авах хэрэгтэй. Төлбөрийн тэнцлийн алдагдал ковидоос гадна хулгайтай холбоотой.