М.Нарантуяа-Нара: БНЧУ-д Монголчуудын нийгмийн хамгаалал баталгаажсан нь хоёрын орны хамтын ажиллагааны бахархал юм
2025.03.13

М.Нарантуяа-Нара: БНЧУ-д Монголчуудын нийгмийн хамгаалал баталгаажсан нь хоёрын орны хамтын ажиллагааны бахархал юм

УИХ гишүүн М.Нарантуяа-Нара Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Чех Улсад хийж буй төрийн айлчлалд 
Монгол-Польшийн Парламентийн Бүлгийн дэд даргын хувиар оролцож байна. 

Гишүүн БНЧУ-ын Сенатын Танхимын дарга Милош Вийстрчил болон Төлөөлөгчдийн Танхимын дарга нар Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхах үед байлцжээ. Тэрбээр "Манай хоёр орны хувьд өнгөрсөн хугацаанд харилцаа, хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, геологи, аж үйлдвэр, барилга, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, байгаль орчин, боловсрол, түүх, соёл зэрэг салбарт хөгжиж иржээ.
Айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийсэн бөгөөд боловсрол, хөдөө аж ахуй, байгаль орчин, спорт, хууль эрх зүй зэрэг чиглэлээр Засгийн газар хоорондын хэлэлцээр болон байгууллага хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зуран Монгол, Чехийн харилцааны түвшинг ахиулж, Иж бүрэн түншлэлийн түвшинд хүрлээ.

Түүнчлэн хоёр улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, худалдаа үйлчилгээ, уул уурхай, ашигт малтмал, барилга, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд зэрэг 20 орчим салбарын 150 гаруй аж ахуйн нэгжийн төлөөллийг хамарсан, харилцан ашигтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлсэн Монгол-Чехийн бизнес форум хийгдсэн зэрэг таатай сайхан явдлууд өрнөлөө.

Бүгд хууль ёсны дагуу ажиллаж, амьдардаг буюу хууль бусаар оршин суудаг Монгол иргэн байдаггүй, бүгдэд нь хуулийн дагуу ажиллаж, амьдрах эрх олгодог төдийгүй тус улсад амьдарч буй Монголчуудын маань нийгмийн хамгаалал баталгаажсан нь, тэр тусмаа аав, ээжийгээ даган ирсэн болон тус улсад мэндэлсэн хүүхэд бүр сурч боловсрох эрхээр хангагддаг нь Чех, Монголын хамтын ажиллагааны нэгэн бахархал санагдлаа.

Тус улс нь эрүүл мэнд, боловсролын талаар Европт жишиг болсон, хүний хөгжлийн индексээр дэлхийд 15-д эрэмбэлэгддэг тус улсаас хүн амын эрүүл мэнд, дундаж насжилт, боловсролын салбар, хүн амын орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, хүний хөгжлийн индексээрээ ахиц дэвшил гаргах талаар суралцах зүйл бидэнд их байна" гэжээ.