УИХ-ын чуулганы /2025.06.26/-ны өдрийн хуралдаанаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд УИХ-ын гишүүн А.Аринузаяа үг хэлж, асуулт асуулаа. Үүнийг хуулийн хулгай гэж хэлэх нь ч хаашаа юм. Ажлын хэсгийн өнгөрсөн хэлэлцүүлгийн үед байнгын хорооны дэмжээгүй саналыг босгох буюу энэ жендерийн мэдрэмжтэй хууль санаачлагчид өргөн барьсан төсөл дээр жендерийн үнэлгээ хийх гэсэн саналыг оруулж ирсэн. Жендерийн эрх гэдэг өөрөө хүний эрх мөн. Энэ саналыг босгох боломж өнгөрсөн чуулганд байсан. Найруулгаар засъя аа гээд ажлын хэсэг, байнгын хороо руугаа эргүүлэн татсан. Гэтэл ямар ч санал өгөх, засах боломжгүйгээр жендерийн үнэлгээний хэсгийг бүүр хасаад оруулаад ирчихсэн байна аа. Ямар ч арга алга. Яагаад жендерийн гэдэг үгийг ад үзээд байгаа юм бэ? Би ердөөсөө ойлгохгүй байна. Олон улсын парламентын хуралд та оролцож байсан шиг л санаж байна. Олон улсын парламентын төлөөлөл өчигдөр, уржигдар манай Монгол Улсад хурал зохион байгуулсан. Олон улсын парламентчдын холбооноос манай УИХ-д жендерийн үнэлгээ хийсэн. Жендерийн энэ үнэлгээ, оролцоогоор бүхий л дэлхийн улс орнуудад энэ зөвлөмж зөвлөгөөг өгдөг, үнэлдэг. НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгуудын хүрээнд жендерийн эрх тэгш байдлыг хангах гэсэн асуудлууд бий. Жендерийн үндэсний хороо нь 2018 оноос хойш олон жил үйл ажиллагаа явуулж буй байгууллага. Энэ хууль тогтоомжид жендерийн нөлөөллийн үнэлгээ хийх талаар ажил хийж гүйцэтгэсэн. Энэ бүхнийг үгүйсгээд ямар ч өөрчлөх боломжгүйгээр хуулийг оруулаад ирэх юм. Яах вэ? Үнэхээр бухимдаж байна аа. ЗГ-ын түвшинд ч гэсэн энэ жендерийн тухай хууль ухралт хийж хоёрхон эмэгтэй сайдтай болсон. Энэ үзүүлэлтээрээ 183 улс орноос бараг 150-160 луу орсон. ЗГ-ын бүтэц хийгдсэн байна лээ. Бүх яамдын бүтэц цомхотгосон газар хэлтсийн дарга нараа сонгохдоо УИХ-ын гишүүд сайд нар минь ээ, жендерийн тухай хуулиа нэг хараарай! Хууль тогтоогчид өөрсдөө хуулиа мөрддөггүй байгаа асуудлыг яах вэ? Жендерийн гэсэн үгийг яагаад хасчхав? Х.Баасанжаргал гишүүнээ, газрын зураг дээр чинь байгаа биз дээ? Бүх улс орны парламентад энэ үнэлгээг хийсэн. Жендерийн гэсэн энэ үнэлгээг оруулах боломжтой юу боломжгүй юу? Түүний асуултад УИХ-ын гишүүн О.Номинчимэг хариуллаа.
УИХ-ын чуулганы /2025.06.26/-ны өдрийн хуралдаанаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл дараах 2 асуултыг тавилаа. О.Номинчимэг гишүүн дээр 6.27 дугаар зүйлийн 27.1 дээр захиргааны хэм хэмжээ батлах акт олгох эрх олгогдсон бол тухайн хуулийн төслүүдэд тавигдах шаардлага гэсэн шинэ зүйл орж ирснийг дэмжиж байна. Харин одоог хүртэл хэрэгжиж нэлээдгүй эрх олгогдсон олон журмууд гарчихсан. Энэ журмуудыг шинэ хуулийнхаа 27.1-д тавигдсан шаардлагад нийцүүлэх ажих ажил хийгдэх үү? Нэгдүгээрт, энэ шилжилтийн үеийг хэнээр, хэрхэн яаж, хэзээ хийлгэх вэ? МАН олон хууль, журмуудад шинжилгээ хийгээд 800 гаруй заалт хүний эрхийг зөрчсөн байна аа гэдэг судалгааны үр дүнг гаргасан. Энэ тухайд таны бодол юу вэ? Үүнийг яаж нийцүүлэх вэ? Хоёрдугаарт, Нээлттэй нийгэм форумаас 3 судалгаа, бодлогын шийдлийн бичгүүд гаргасан. Үүний гол агуулга нь хуулийн төсөл барихдаа, судалгаа хийхдээ хуучин хийгдчихсэн байсан судалгааны үр дүнгүүдийг шаблон маягаар хашилт дотор халтуур маягаар ашигладаг. Тусгай бэлтгэгдсэн хөндлөнгийн судлаачдаар хараат бус судалгааныхаа ажлуудыг хийлгэхгүй юм уу? Хариуцлагатай, илүү чанартай ажлыг хийлгэх тал дээр хуулийн төсөл маань хэрхэн асуудлыг шийдэж байгаа вэ? Би бас хувь гишүүний хувьд энэ асуудалд санаа зовж явдаг хүн. Түүний асуултад УИХ-ын гишүүн О.Номинчимэг гишүүн хариуллаа
УИХ-ын 2025.06.19ний өдрийн нэгдсэн хуралдаанаар "Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нарын 9 гишүүн 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/-ийг хэлэлцлээ. Уг хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн байр суурь илэрхийллээ. Хуулийн харьцуулсан судалгаа их чухал байдаг. Бусад улс орнууд тухайн харилцааг ямар эрх зүйн актаар, хэрхэн зохицуулдаг юм байна гэх асуудал чухал байдаг. Хууль зүй дотоод хэргийн яамнаас тендер зарлаад 5 дугаар сард НҮБ-ын үндсэн 5 хэл дээр дэлхийн улс орнуудын хуулийг харьцуулсан судалгаа хийх хиймэл оюуны платформын тендер зарлагдсан. Үүнд "Чимэгэ систем" компани шалгараад ажилдаа орсон. 11 дүгээр сараас УИХ-ын гишүүний утсан дээр хиймэл оюунаар тухайн гишүүний санаачилсан хууль болон сонирхож байгаа асуудлаар дэлхийн улс орны туршлага, харьцуулсан судалгаа хийдэг платформ нэвтэрч байгаа шүү.
УИХ-ын чуулганы /2025,06,13/-ны өдрийн хуралдаанаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Соронзонболд асуулт асуулаа. 27/2.1 дээр Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг хуулиар тогтоосноос гадуур хязгаарлах гээд хариуцлага оногдуулах гээд тэгсэн байна. Үндсэн хуульд гадуур хязгаарлана гэдэг нь ямар ойлголт байна вэ? Түүний асуултад, О.Номинчимэг гишүүн хариуллаа.
УИХ-ын чуулганы /2025.06.13/-ны өдрийн хуралдаанаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, саналаа хэллээ. УИХ-ын гишүүн Ж.Батжаргал: Хууль тогтоомжийн хууль яах аргагүй бидний барих ёстой хамгийн том хууль. Энэ нь хуулийн төсөл боловсруулах, хуулийн хэрэгжилт үр дүнд үнэлгээ хийх аргачлал, стандартыг тогтоож өгч байгаа ийм хууль аа. Тиймээс бидолон талаас нь сайн харж хийдэлгүй гаргахнь хамгийн чухал гэдгийг зориуд хэлчихмээр байна. Ажлын хэсгийн боловсруулсан, байнгын хороо дэмжчихсэн зарчмын зөрөөтэй саналын томьёолол дээр 3 санал хэлье. Нэгдүгээр томьёолол буюу 18.3 дээр УИХ-ын гишүүн хууль санаачилбал зардлын тооцоог нь хууль зүй, төсвийн судалгааны чиглэлээр дагнан ажилладаг хүн хуулийн этгээд хийхээр бид томьёолчихжээ. Энэ нь хуулийн төслийн бүрдүүлэлтийн шалгуур үзүүлэлт болж байгаа учраас заавал хийлгэх болно. Энэ нь эргээд мэргэжлийн байгууллагуудаар заавал хийлгэхээр өртөгжилтийг бий болгож байна аа. Их хурал өөртөө бүтэцтэй, энэ бүтцийн байгууллага чинь яагаад энэ дүгнэлтийг хийж болохгүй байна вэ. Уг нь зардлын тооцооны тухай ярьсан. Гэтэл энэ томьёолол дотор хууль зүйн чиглэлээр дагнасан мэргэжлийн байгууллага гэж ороод байгаагийн утга учир нь юунд байна вэ? Хоёрдугаарт, 3 дахь саналын томьёолол дээр буюу 29.5 дээр байгаа юм аа. Төсөв, төсвийн тодотгол өргөн барихтай холбоотой асуудал. Үүнийг дагуулаад хуулийн төслүүд өргөн барьж болохоор. Бид саналын томьёоллоо өргөтгөчхөж. Нэгмөр хэрэгжиж байгаа хуулиуддаа нийцүүлж төсөв, төсвийн тодотголоо боловсруулах ёстой. Хэрвээ бид тодорхой хуулиудад өөрчлөлт оруулж түүнийг баримталж төсвөө боловсруулсан юм бол төсвийн орлого, зарлага, тэнцэлд ямар нөлөө үзүүлж байгаа үнэлгээ тийм гол зүйл биш. Угаасаа түүнийг аваад энэ тооцооллийг хийчихсэн зүйл ээ. Тэгэхээр үүний утга учир юунд байна вэ гэдэг асуудал. Би харахдаа төсөв, төсвийн тодотголыг дагуулж зөвхөн хууль хоорондын нийцэл хангах зорилгоор хуулийн өөрчлөлтийн төсөл л өргөн баригдах ёстой. Тэрнээс анхдагч юм уу, шинэчилсэн найруулгын төслүүд өргөн баригдах боломжгүй ээ. Үүнийг бид хязгаарлаж өгөх ёстой. Өмнөх он жилүүдэд төсвийг дагуулж анхдагч хууль өргөн барьсан асуудал гарсан. Энүүнийг бид хязгаарлах ёстой гэсэн саналтай байна. Гуравдугаарт, дагасан тогтоол дээр шинэ заалт оруулаад ирчихсэн байна. Хуулиар тусгайлан эрх олгогдоогүй бөгөөд нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр баталсан дүрэм, журам, заавар, аргачлалыг хүчингүй болгох гэж Үндсэн хуулийн 62-т хуулиар тусгайлан зохицуулаагүй дээд шатны байгууллагын эрх хэмжээнд хуулиар хамааруулчхаагүй асуудлыг нутгийн өөрөө удирдах байгууллага өөрөө бие даан шийдвэрлэх боломжийг нь Үндсэн хуулиар заагаад өгчихсөн юм аа. Орон нутгийн эрх мэдэл рүү уг тогтоолын заалтаар дамжиж халдах нь ээ. Ядаж хаалт дотор нутгийн өөрөө удирдах байгууллагын хуульд зааснаас бусад ... гэж оруулахгүй бол болохгүй нь. Бэлэн жишээ бий. Нутгийн өөрөө удирдах байгууллага хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд газар нутгаа тусгай хэрэгцээнд гэдэг юм уу, тусгай хамгаалалтад авдаг. Гэтэл АМГТХЭГ кадастрын алба хэд хоногийн дотор ирүүлээгүй учраас танай тогтоолыг бүртгэхгүй ээ гээд өнөө эрх бүхий байгууллагын гаргачихсан шийдвэрийг бүртгэдэггүй. Ийм бүдүүлэг алдаа гаргаад болж өгөхгүй байна. Тэд хянах үндэс байхгүй. Гагцхүү бүртгэж авч, зураглалдаа тэмдэглэл хийх тухай л асуудал. Түүний асуултад УИХ-ын гишүүн О.Номинчимэг хариуллаа.