УИХ-ын чуулганы /2022,12,23/-ны өдрийн хуралдаанаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: Энэ хуулийн төсөлд өөрчлөлт оруулах шаардлага байгаа. Гэхдээ гишүүдийн шүүмжлээд байгаа УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэд халдсан зүйл байна гэсэн шүүмжийг эргэж харах хэрэгтэй. Энэ дотор УИХ-ын бие даасан байдлыг тодорхойлсон гол хууль бол МУ-ын Их хурлын тухай хууль байгаа. Энэ хууль дээр УИХ дэгээ өөрөө тогтоох бүрэн эрхтэй. Мөн УИХ-ын үйл ажиллагаа хуралдааныхаа дэгтэй холбоотой хууль тогтоомжийг УИХ-ын гишүүн өөрөө санаачилдаг. Гэтэл үүнийг ЗГ санаачлаад оруулж ирж байгаа нь зарчмын хувьд буруу. Парламент бүрэн эрхийнхээ хугацаанд тухайн улс орны эдийн засаг, эрх зүйн чиглэлээр ямар өөрчлөлт хийх талаар үндсийг тогтоож, МУ-ын хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл өгч, үүнийхээ биелэлтийг хянадаг. Ийм тогтсон эрх зүйн уламжлалтай. Суурь хуулийг ЗГ санаачилдаг зохицуулалт бий. Гэтэл үүн дээр УИХ-ын гишүүд нэмэлт өөрчлөлт хийхийн хасаж байгаа нь учир дутагдалтай. Түүний асуултад ХЗДХ-ын сайд Х.Нямбаатар хариуллаа.
УИХ-ын чуулганы /2022,12,23/-ны өдрийн хуралдаанаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг: Энэ хуулийн төсөл дээр хуулийн хяналт шинжилгээ хийхийг хассан байна. Гэтэл энэ маш чухал байх ёстой асуудал. Яагаад ийм заалт оруулсан бэ. Гишүүд УИХ-ын гишүүд хуульд нэмэлт өөрчлөлт оруулж ирж болохгүй заалт оржээ гэж байна, тодруулга мэдээлэл авъя. Төсөлд хуулийн төслийн танилцуулгыг товч болон дэлгэрэнгүйгээр ажиглаж болно гэсэн байна. Уг нь УИХ дээр хэлэлцэж байгаа хууль тогтоомж дээр протокол хөтөлдөг. Энэ хасагдсан гэсэн үгүү. Цаашдаа орчуулгын асуудал дээр ямар дэвшилтэт заалт орсон бэ? Түүний асуултад ХЗДХ-ын сайд Х.Нямбаатар хариуллаа.
УИХ-ын чуулганы /2022,12,23/-ны өдрийн хуралдаанаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн С.Чинзориг: Энэ хуулийн зарим агуулгыг дэмжих, зарим тал дээр нь дэмжихгүй зүйл байна. ҮХӨ-өөр 2019 онд хууль санаачлагчдын хүрээ хязгаарыг тогтооно гэж орсон. Гэхдээ манай улс парламентын засаглалтай орон. Гэтэл Засгийн газраа дэмжинэ гээд энэ зарчмаа алдаж байна. Үүнд анхаарах хэрэгтэй. Сайд нарыг УИХ-аар хүн нэр бүрээр сонгодог байсныг ЗГ-ын сайд сонгодог болсон. Төсөв батлах онцгой эрхээсээ Засгийн газарт шилжүүлсэн үр дүн гарч байна уу. Мэргэжлийн болж чадаж байна уу. Цаашдаа парламентад эрх байна уу. Нийгмийн харилцааг зохицуулж байгаа Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн даатгалтай холбоотой хууль тогтоомжийн асуудлыг зөвхөн Засгийн газар боловсруулж, УИХ санаачлах эрхгүй болж байна вэ. Их хурлын гишүүд ард түмний төлөөлөл. Энэ онцгой бүрэн эрхэд хэт халдаж болохгүй. Түүний асуултад ХЗДХ-ын сайд Х.Нямбаатар хариуллаа.
УИХ-ын чуулганы /2022,12,23/-ны өдрийн хуралдаанаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Чанар гүй хууль маш их батлагдаж байна Засгийн газраас оруулж ирж байгаа хуулиа ач холбогдлоор нь эрэмбэлж чадаж байна уу. 2014-2015 онд Эрдэс баялгийн ил тод байдлын тухай хууль гэж маш чухал хууль яригдаж байсан. 2016 оны сонгуулийн дараа таг гацаад 9 жил боллоо. Ийм чухал хууль батлагдахгүй байгаа учир хулгай гараад байгаа юм. Төрөөс эрдэс баялгийн талаар баримтлах бодлогыг миний хувьд ажлын хэсгийн ахлаад батлуулж байсан. Үүн дээр Эрдэнэт гэх мэт гол газруудын талаарх хувьцаа гэх зэрэг чухал зүйлийг оруулсан. Үүнийг Засгийн газраас хардаг уу. Мөн чанаргүй хууль маш их орж ирж байна. Байнгын хорооны дарга нарт ийм хууль орж ирвэл буцааж бай гэж хэлдэг. 80 санал хураалт гэдэг чинь юу гэсэн үг вэ. Шинэчилсэн найруулга шиг юм орж ирнэ, эрээн мяраан болтол засахаар хуулийн гол агуулга алдагдана. УИХ-д оруулж ирсэн хуулийг эхлээд мэргэжлийн хүмүүс зөвлөмж өгдөг ийм асуудал байна уу, орж ирсэн хуулиа шуураад л батлаад байна. Энэ парламентад олон янзын туршлагатай гишүүд бий. Миний хувьд Хүүхдийн тухай хуулийн ажлын хэсгээр ажиллаж байхдаа 2-3 жил 20 мянган санал аваад ажиллаж байсан. Итгэл төгсөөр шуурч хууль баталж болохгүй. Чанаргүй хуулийг яаж зогсоох вэ. Жишээ нь Төсвийн тогтвортой байдлын хууль 13 удаа өөрчлөгдсөн байна. Түүнийй асуултад ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хариуллаа.