Байр суурь2 мин унших
О.Баасанхүү: Хэрэгжих боломжгүй гэсэн энэ хуульд ямар үндэслэлээр нэмэлт өөрчлөлт оруулж ирж байгаа юм бэ?
Өнөөдөр үдээс хойших УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуулт асууж үг хэллээ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
Энэ хуулийг би өмнөх парламентийн үед дэмжихгүй байсан одоо ч бас дэмжмээргүй байна. Хууль тогтоомж боловсруулах, хууль тогтоомж сурталчилах гээд бага хэмжээний ч гэсэн төсвийг УИХ-ын гишүүдэд баталж өгдөг.
Энэ төсөвлөгдсөн мөнгөө бид бага гэж чамлахгүйгээр Хууль зүйн яамнаас илүү материал, судалгаатай, эрх зүйн мэдлэг чадалтай хүмүүсийг ажиллуулж, гадаадын эрдэмтэдээр шүүлгэж, салбарын хүмүүсийн санал авсан хуулийг өргөн барьж байгаа.
УИХ-ын гишүүдийн өргөн барьж байгаа хуулиуд 99 хувь судалгаатай байдаг гэсэн үг. Гэтэл яагаад Засгийн газраас бусад нь тэнэг гэж байгаа юм шиг зүйл оруулж ирээд байгаа нь сонин байна. Нөгөөтэйгүүр энэ хуулийг хэрэгжүүлснээр хууль санаачлагчын эрхэд халдаад байгаа юм биш үү?
Энэ хуулийг хэрэгжүүлж болохгүй байна гэсэн хэрнээ ямар өөрчлөлт оруулж байгааг би ойлгохгүй байна. Хэрэгжүүлж байж бололцоогүй юм байна гэдгийг мэднэ шүү дээ. Гэтэл одоо хэрэгжүүлье гэсэн чинь нэмэлт өөрчлөлт оруулаад ирлээ.
Сэтгүүлч Bayaraa








