Энхтайваны Нобелийн шагналт Лех Валенсатай уулзлаа
2025.03.20

Энхтайваны Нобелийн шагналт Лех Валенсатай уулзлаа

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал Польшийн ерөнхийлөгч, Энхтайваны Нобелийн шагналт Лех Валенсатай уулзлаа.

Лех Валенса нь Үйлдвэрийн ажилчдын бослого даамжирч эрх чөлөөний төлөөх Солидар хөдөлгөөн болж, сүүлдээ улсын хил давж соц блокоор халдварлаж, дарангуйллыг нураахад онцгой хувь нэмэр оруулсан түүхэн хүн.  Тэрбээр Монголчууд ардчиллаа хамгаалахын тулд энэ гурван зүйлийг анхаараарай хэмээн захьжээ.

  • Удирдагч ямар ч сайн байсан бүрэн эрхийн хугацаа дуусаад, магадгүй дахин нэг сунгагдаад дараа нь заавал солигдож байх.
  • Эргүүлэн татдаг байх. Замбараагүй байдал үүсгэхгүйн тулд сонгогчдын гарын үсэг цуглуулах тооны босго тавих. 30 мянга гэх мэт.
  • Намын санхүүжилт. Ил тод байхгүй бол намууд нь гангууд болоод хүмүүсийн итгэл алдарч байна.