
2025.04.29
УИХ-ын гишүүн Ч.Ундрам "Прогрессив Аллаенсийн чуулган"-д дуу хоолойгоо хүргэлээ
Энэтхэг улсын Телангана мужид дөрөвдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд болсон Прогрессив Аллаенсийн чуулганд УИХ-ын гишүүн Ч.Ундрам оролцлоо.
Тус чуулганд дэлхийн 74 орны 400 гаруй улс төрийн намын төлөөллүүд оролцсон юм.
"Дэлхийн шударга ёсыг бий болгох" агуулгын хүрээнд болсон хэлэлцүүлэг Ч.Ундрамын "Жендэрийн шударга ёс ба ирээдүй" сэдэвт олон улсын яриа хэлэлцүүлгийн панелистаар оролцож дуу хоолойгоо хүргэлээ.