2010.06.06

УИХ-ын гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг Ёс зүйн дэд хороо

УИХхууль тогтоох үүргээсээ гадна цагдах ажил хийгээд байна гэх шуумжлэл үе үе гардаг. Өөрийн толгой дээрх бухал өвсийг харахгүй атлаа бусдынтолгой дээрх ширхэг өвсийг харна гэдэг шиг УИХ-ын 76 гишүүн халдашгуй мэт байсаар ирсэн. Тэгвэл энэ дутагдлыг Ёс зуйн дэд хороо засаж, гишуудийн хөрөнгө, орлогын мэдуулэг, элдэв "но"-г "шалгах"-аар болжээ. Уг бичиг баримттай танилцах тухай албан тоотыг тэд өнгөрсөн долоо хоногт АТГ-т илгээжээ. Энэ талаар тус Дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Г.Баярсайханаас тодрууллаа.

-Гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй танилцах тухай албан бичигт чинь АТГ хариу өгсөн үү?

-УИХ бусад байгууллагын ажлыг шалгаад байдаг ч өөрийгөө анхаарахгүй орхидог. Тиймээс Ёс зүйн дэд хороо энэ асуудалд анхаарна. АТГ-аас өнгөрсөн баасан гаригт зарим гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлгийг бидэнд ирүүлсэн. Дутуу байгаа. 76 гишүүний мэдүүлгийг аваад бид энэ долоо хоногоос тэдгээрт мониторинг хийх юм.

-Ес зүйн дэд хороо 10 орчим жилийн дараа арай гэж уйл ажиллагааны дүрэмтэй болсон. Хамгийн түрүүнд хэлэлцэхээр төлөвлөсөн ямар асуудал байна вэ. Гишүүдийн ёс зүйтэй холбоотой өргөдөл, гомдол ирүүлсэн үү?

-Шинээр өргөдөл ирээгүй. Maнaй Дэд хорооноос гишүүдэд ямар нэг сурталчилгаанд тоглохгүй байх сануулга өгсөн шүү дээ. Дэд хорооны бүтцийгУИХ-аар баталсны дараа бид хурлаа хийж, энэ жилийн ажлын төлөвлөгөөгөө батална.

-Дэд хорооны бүрэлдэхүүнд бас өөрчлөлт орж байгаа юмуу?

-Тиймээ, өмнө нь 10 гишүүнтэй байсан бол одоо зургаа болсон. АН, МАХН-ын бүлгээр ярилцаад ингэж шийдсэн. Манай намаас Э.Бат-Үүл бид хоёр, МАХН-аас Д. Дондог, Н.Энхболд, Ц.Мөнх-Оргил, Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүний хувьд НН-ын Д.Энхбат орж байгаа.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.