Г.Баярсайхан: С.Дэмбэрэл сайн менежер
Танхимын С.Дэмбэрэл хэр ажилласан бэ?
Маргааш болох МҮХАҮТ-ын Их хурал цаг үеийн асуудлаа ярилиахаас гадна, дараагийн дөрвөн жилиин удирдлагаа сонгох юм. Энэ нь бизнесийн байгууллагууд цаашид хэнээр түүчээлэн урагшилж, ямар чигт хөгжихийн үндсэн шалгуур болно.
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг:Танхим дэлхийтэй хөл нийлүүлэналхаж байгаа
-МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэлийг би хувьдаа сайн эдийн засагч, маш ажил хэрэгч хүн гэж үнэлдэг. Монголын шилдэг сэхээтнүүдийн нэг. Монголын хувийн хэвшил, бизнесийн салбар өөрийн дотоод журмын дагуу тэргүүнээ сонгох хугацаа нь тохиож байгаа юм байна. Миний бодлоор одоогийн дарга С.Дэмбэрэл Танхимын удирдлагад өрсөлдөж, дахин сонгогдох байх гэж ойлгож байна. Тэр хүн өөрөө боловсролтой, их нээлттэй хүн. Өнөөгийн нийгэмд хэн ч гэсэн өөрийн байр сууриа илэрхийлэх боломжтой. Хүмүүс байр сууриа илэрхийлж байж болно. Гол нь хуулийн хүрээнд, зөв сайхан өрсөлдөх, шударга сонгууль болох ёстой л гэж би бодож байна. Монголд өнөөдөр 6000 гаруй төрийн бус байгууллага ажилладаг. Түүнээс хамгийн нэр хүндтэй нь МҮХАҮТ. Дэлхийн 160 орноос 90 гаруй хувь нь зах зээлийн эдийн засагтай тул хувийн хэвшлийн гүйцэтгэх үүрэг асар өндөр байдаг. Энэ нөхцөлд Танхимын өнөөгийн удирдлага дэлхийтэй хөл нийлүүлэн ажиллаж чадаж байгаа гэж үнэлдэг. Цаашид улам сайн ажиллах хэрэгтэй.
Татварын ерөнхий газрын дарга Ц.Оюунбаатар:Татварын маргаантаслах комиссттанхимын төлөөлөлбагтдаг болсон
-Үндэсний худалдаа аж, үйлдвэрийн танхим бол манай татварын албаны хамгийн том хамтран ажиллагч байгууллага. Бусад төрийн бус, олон нийтийн байгууллагатай харьцуулшгүй түвшинд үйл ажиллагаагаа явуулж ирснийг нь олон нийт надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Хамгийн гол нь тус танхимын тэргүүн С.Дэмбэрэл татварын үйлчилгээг дарамт, авлига мэтээр ойлгож ирсэн өмнөх хандлагыг өөрчлөх талаар татварын албатай хамтран ажиллаж, Татварын орчинд шинэчлэл, ил тодын хөтөлбөрийг хэрэгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурсан нь ач холбогдолтой алхам гэж үзэж байна. Түүнчлэн миний анзаарснаар Засгийн газраас хэрэгжүүлж буй Бизнесийн шинэтгэлийн жилийн ажил тус танхимын тэргүүний төр засагтай хамтран эхлүүлсэн хамгийн том, чухал арга хэмжээ бөгөөд цаашид эхлүүлсэн энэ ажлынх нь үр дүнг үзэх нь Монголын бизнесийн орчныг нээлттэй, таатай болгоход сайн нөлөө үзүүлнэ. Бас нэг онцлох ажил гэвэл С.Дэмбэрэлийн санаачилгаар Татварын маргааныг таслах комисст танхимын төлөөллийг багтаадаг болсон. Өмнө нь энэ асуудлаар төр дангаараа шийдвэр гаргадаг байсан бол Танхимаас төлөөлөл оруулдаг болсноор татвар төлөгчдийн эрхийг хангаж өгсөн гэж үнэлдэг.
УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир:БүххуулийнхэлэлцүүлэгтМҮХАҮТсанал, зөвлөмжирүүлдэг
-Би УИХ-ын гишүүн болсноосоо хойш С.Дэмбэрэл даргын гарын үсэгтэй 30-аад бичиг аваад байна. Хөдөлмөр эрхлэлт, бизнесийн хөрөнгө төсөвтэй холбоотой, улсаа цаашид хөгжүүлэх бодлогын бүх л хуулийн өмнө МҮХАҮТ санал, зөвлөмж ирүүлдэг. Түүнчлэн Танхимын шугамаар ирсэн гадаадын маш олон бизнес саналууд амьдралд хэрэгждэг. Үр дүнд нь олон хүн ажлын байртай, олон сайхан Монгол брэнд бий болж байна. Тэгэхээр би энэ бүхнээс МҮХАҮТ-ын ажил сайн явна, удирдлага нь зөв, чанартай ажиллаж байна гэж дүгнэж байгаа. Танхимын дарга гэдэг сонгуульт ажил. Маргааш болох хурлаараа удирдлагаа сонгох юм байна. Танхимыг өөрийн гэсэн байртай болгож, олон улсын хэмжээний үзэсгэлэн гаргадаг, бизнесийн түншлэл бий болгосон удирдлага ажлаа дахиад үргэлжлүүлэх байх гэж бодож байгаа. Хувь хүний талаас нь ч би Танхимын дарга С.Дэмбэрэлийг ах гэж хүндэлж явдаг. Монголын топ эдийн засагчдын нэг гэж үнэлдэг. Олон жилийн өмнөөс мэднэ. Олон залуу, өнөөдрийн цөөнгүй бизнесменийг салбартаа хөл тавихад нь дэмжсэн хүн. Миний хувьд Танхимын дэргэд Зах зээл судлалын хүрээлэн байгуулагдахад нь суралцаж төгссөн. Тэндээс гадаад худалдааны менежер гэдэг мэргэжлийг эзэмшиж байлаа. Үүгээрээ би юуг хэлэх гээд байна гэхээр, Танхим зөвхөн бизнесийн үйл ажиллагаа явуулахаас гадна эдийн засгийн боловсролын чиглэлээр дорвитой ажилладаг байгууллага. Харин сүүлийн өдрүүдэд анзаарч байхад бохир мөнгөөр үйл ажиллагаа явуулдаг, нэр хүнд олох гэсэн нөхөд МҮХАҮТ-ын удирдлагад санаархаж байгаа нь хэвлэл, мэдээллээр цацсан сурталчилгаанаас харагдаж эхэллээ. Бизнесийн хамгийн том нэгдэл гэдэг утгаар Танхимын хурал, түүний удирдлагын сонгууль эрүүл өрсөлдөөнөөр явж, шинжлэх ухааны үндэслэл, судалгаатай шалгаруулалтаар шийдэгдэх байх гэж найдаж байна.
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан:С.Дэмбэрэл сайн менежер
-Төрийн бус байгууллагуудаас хамгийн их идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь МҮХАҮТ гэж би боддог, тэгж үнэлдэг. Энэ байгууллага өөрийн гэсэн байртай, нэр хүндтэй болоод байгаа. С.Дэмбэрэл даргыг би сайн менежер юм болов уу гэж хардаг. Аливаа бүхэн 100 хувь байна гэж юу байх вэ. Үйл ажиллагаа явуулж байгаа болохоор алдаа, оноо гардаг л байх. Гэхдээ алдаанаасаа оноо нь илүү болов уу гээд хэлчихэд буруудахгүй. Ер нь сайн ажиллаж байгаа нэгнийгээ дэмжих хэрэгтэй. Монгол Улс хөгжмөөр байна шүү дээ. ТББ-ын удирдлагын сонголт ардчиллын замаар явалгүй яах вэ. Хамгийн гол нь бид хүнийг хийсэн ажлаар нь дүгнэж сурмаар байгаа юм л даа.