Төсөв ямар болсон талаар гишүүд юу хэлэв
Улсын нэгдсэн төсвийг батлаад удаагүй байна. Харин УИХ-ын гишүүд төсвийн талаар ямар байр суурьтай байгааг сонирхлоо.
УИХ-ын гишүүн Д.Одбаяр: Эх үүсвэр нь эргэлзээтэй
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг: Эрсдэлтэй төсөв баталсан
-Эрсдэлтэй төсөв баталсан. Учир нь 2011 оны улсын төсвийн 1/4 нь бэлэн мөнгө хэлбэрээр тараагдах гэж байна шүү дээ. Гэхдээ Ардчилсан намын бүлэг үүнд хоёр дахь сонголтыг бий болгож өгсөн байгаа. Иргэд 21 мянган төгрөгөө аваад нийлж нэгдээд үйлдвэр эрхэлж болно. Ингэвэл Монголд ашигтай болно гэж бодож байна.
-Н.Ганбямба: Төсвийн тодотгол хийвэл илүү сайжрах боломжтой
-Төсвийн үндсэн зорилго бол эдийн засгийн бүтцийг сайжруулсан байх хэрэгтэй. Баялаг бүтээхэд сайн механизм болж өгсөн байх ёстой. Гэтэл бидний баталсан төсөв бол зардал нь дөрвөн триллион хүрчихсэн. Урьд өмнө ийм том тоонд төсвийн зарлага хүрч байгаагүй. Монгол Улсын эдийн засгийн тавин хувиас ч илүү гараад явчихсан нь сэтгэл зовоосон асуудал юм л даа. Өөрөөр хэлбэл, ДНБ-ий 50 гаруй хувийг эзэлж байна гэсэн үг шүү дээ. Гэтэл эдийн засаг нь өндөр хөгжсөн АНУ гэхэд ДНБ-ий 20 хүрэхгүй хувийг нь зардал эзэлдэг байна лээ. Төсвийн зардлыг хамгийн үр ашиггүй зардал нь захиргааны зардал. Энэ том данхайсан захиргааны бүтцээ цомхотгож, ашиггүй зардлаа багасгах хэрэгтэй байгаа юм. Ингэж багасгаж чадсан зардлаа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулж чадах юм бол зөв тогтолцоонд орно. Он гараад хэд хэдэн төлөвлөөгүй орлого орж ирэх тул төсвийн тодотгол хийх тухай Засгийн газар ярьсан. Хэрэв тодотгол хийвэл илүү сайжруулах талын өөрчлөлтийг боломжтой гэж үзэж байна.
-Я.Батсуурь: Хувийн бизнесийг шахсан төсөв болсон
-Өнөөдрийн хамгийн том гамшиг бол төсөв тэлж байгаа явдал. Цаашид ч улам тэлнэ. Яагаад гэвэл уул уурхайн баялаг улам нэмэгдэнэ. Өнгөрсөн жил ДНБ-ий 40 хувьтай тэнцэж байсан бол энэ жил 50 гараад явчихлаа. Тиймээс ямарваа нэг Хөрөнгө оруулалтыг бүгдийг улсаас шийддэг болчихсон. Ингэснээр хувийн хэвшлийн бизнесийнхнийг зах зээлээс шахчихаж байгаа юм. Нөгөө талаас төсвөөр асар их мөнгө тарааж байгаа учир инфляцийг хөөрөгдөж, Монголбанк бодлогын хүүгээ нэмж, арилжааны банкууд ч зээлийн хүүгээ нэмж орхидог. Ингэхээр нөгөө хувийн хэвшлийнхэн-' зээл авах боломжгүй болж хаалга барихад хүрнэ. Дараагийн нэг асуудал цалинг 30 хүртэл хувиар нэмсэн нь ажилчид төрийн албанд орохыг эрмэлзэж, хувийн хэвшилд ажиллах мэргэжилтэнгүй болоход хүрч байгаа юм. Нэг үгээр хэлбэл ирэх жилийн төсөв нь хувийн бизнесийг шахсан төсөв болсон.
УИХ-ын гишүүн Р.Буд: Нэгэнт батлагдчихлаа шүү дээ
-Байр суурь гээд ч байх юу байхав. Нэгэнт батлаад, өнгөрсөн асуудал шүү дээ. УИХ-ын гишүүд бүгд л хэлэлцэж, ярилцсаны үндсэн цээр ирэх оны нэгдсэн төсвийг баталсан. Гэм нь жаахан өндөр алдагдалтай байгаа .харагдсан. Гэхдээ яахав. Төсвийн алдагдал яваандаа буурдаг юм.