Д.Ганхуяг: Дэлхийн жишиг ийм л байдаг
2010.11.29

Д.Ганхуяг: Дэлхийн жишиг ийм л байдаг

сөн нэмэгдэх нөөцийн төлбөрийн татвар зэс, нүүрсэн дзэр 18 хувиар нэмэгдэхээр болоод буй. Гэнэтийн ашгийн 68 хувийн албан татвар ирэх оны нэгдүгээр сарын 1-нээсэхлэн хүчингүй болно. Иймээс дээрх татварыг нөхөх зорилгоор Засгийн газраас Өсөн нэмэгдэх нөөцийн төлбөрийн татварыг УИХ-д оруулж ирсэн билээ. Засгийн газраас Өсөн нэмэгдэх нөөцийн төлбөрийн татварыг 5+1+1+1+1+1 гэсэн хувилбараар оруулж ирсэн. Энэхүү саналыг ажлын хэсгээр хэлэлцээд 15 хувь болгон нэмэгдүүлэхээр болсон. Гэтэл байнгын хорооны хурлаар 18 хувь болгон нэмэгдүүлэхзэр оруулж ирсэн нь зарим гишүүдийн хооронд маргаанүүсгэв. Дээрх татварын талаар УИХ-ын гишүүн Д.Ганхуягаас тодрууллаа.

-Өсөн нэмэгдэх нөөцийн татварыг өмнө нь 15 хувиар нэмэгдүүлнэ гэж байсан бол 18 хувь болгон оруулж ирлээ. Яагаад дахин нэмэгдүүлэх болов?
-Ажлын хэсгээс оруулж ирж байгаа саналд гишүүд багагүй маргалдсан. Гэхдээ зэсээр дэлхийн зах зээлийн 30 хувийг дангаараа эзэмшдэг Чили, Австрали зэрэг орны дунджаар оруулж ирсэн. Тухайн орнуудын   дундаж   60   орчим   хувьтай байдаг. Харин манай орных өнөөдрийн байдлаар 42 хувь байгаа. Мэдээж 18 хувь нь орлогын татвар учраас ашгийнх 36 болох юм. Тэгэхээр 76 орчим хувь болно. Одоогийн   байдлаар   асуудлыг   зөвхөн хэлэлцэж  байна.   Зэсийн  үнэ   нэмэгдэж байгаа нь үйлдвэрлэгчид, баялагтай ямар ч холбоогүй. Харин эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаатай холбоотой.  Иймээс үнэ өсөж байгаа тохиолдолд Монгол Улс энэ үед 40-50 хувийг авах ёстой гэсэн зарчмаар явах нь зүйтэй юм. Зэс үйлдвэрлэгч бусад орны дундажтай ойролцоо байя гэдэг зарчим дээр санал нэгдсэн гэж ойлгож болно.
 
-Зарим гишүүн дэлхийн жишгээс даруй дөрөв дахин их байна гэж шүүмжиллээ шүү дээ?

-Тэр бол худлаа.

-Өсөн нэмэгдэх нөөөцийн татварыг 18 хувиар нэмэгдүүллээ гэхэд төсөвт хэчнээн төгрөг төвлөрөх юм бэ?

-Хуучин 520 орчим тэрбум төгрөг ордог байсан. Одоо бол 360 орчим тэрбум төгрөг орж ирэх юм.

-Өсөн нэмэгдэх нөөцийн татварын тухай хууль Оюутолгойд хамаарах уу. Хуулийн төслийн анх өргөн барихдаа хамаарахгүй гэсэн утга бүхий зүйлийг Сангийн сайд С.Баярцогт мэдэгдэж байсан шүү дээ?

-Энэ талаар Сангийн сайд С.Баярцогтоос асуусан. Сангийн сайд Оюутолгойд хамааруулах дээр анхаарч ажиллана гэсэн хариу өгсөн. Хэрэв хамаарахгүй бол энэ нь утгагүй болно. Учир нь Оюутолгойн тухайд уурхай ашигласнаас хойш найман жилийн хугацаанд алдагдлын татвараас чөлөөлнө гэсэн хөнгөлөлт бий. Нэгэнт ийм хөнгөлөлт хийсэн учраас рояльтыг авдагаараа авах ёстой. УИХ-ын 57, 40 дүгээр тогтоол, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг Засгийн газарт байгуулах чиглэл өгөхдөө УИХ-ын дарга протоколоор "Энэ гэрээ хүчинтэй болохоос өмнө дүгнэлтийг оруулж ир" гэсэн. Харамсалтай нь орж ирээгүй. Тийм учраас хамаарах ёстой гэж үзэж байгаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.