Онцгой албан татвар нэмэгдсэн ч жижиглэнгийн үнэ хэвээр байна
Өчигдөр орой Засгийн газрын ээлит бус хуралдаан боллоо. Хуралдаанаар Газрын тосны зарим бүтээгдэхүүний онцгой албан татварын тухай хэлэлцээд Засгийн газрын тогтоол гаргахаар боллоо.Тогтоолд Сүхбаатар, Замын -Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор оруулж ирж буй 90 ба түүнээс дээш октантай автобензинд 40 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 20 мянгаар нэмэгдүүлэн 2009 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс мөрдөхөөр, бусад алслагдсан боомтынхыг /бензин, дизелийн түлш аль алиныг нь / хуучнаар нь үлдээхээр тусгасан байна.
Харин зах зээлд борлуулж буй жижиглэнгийн үнийг хэвээр байлгахаар шийдвэрлэв. Энэ талаар Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайдаар ахлуулсан ажлын хэсгийн түвшинд газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүдтэй санал солилцон тохиролцсон юм байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.