Гэнэтийн ашгийн татвараар 242.6 тэрбум төгрөг олно
2009.10.13

Гэнэтийн ашгийн татвараар 242.6 тэрбум төгрөг олно

УИХ сар хүрэхгүйн өмнө Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварыг 2011 оны эхний өдрөөс цуцлах шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, 2010 оны төсвийн жилд энэ татвар сүүлийн удаа үүргээ гүйцэтгэх учиртай. Дэлхийн зах зээлд зэсийн үнэ харьцангуй өсч байгаа болохоор Засгийн газар уг татвараас багагүй хэмжээний орлогыг Монгол Улсыг хөгжүулэх санд төвлөрүүлэх тооцоо хийсэн байна. Нэг тонн зэсийг 5184.7 ам.доллараар төсөөлж "Эрдэнэт" үйлдвэрээс 208.4 тэрбум төгрөг олохоор тооцжээ. Харин унци алтны үнийг 900 ам.доллараар тооцоолж Гэнэтийн ашгийн татвараар Монгол Улсыг хөгжүүлэх санд 34.2 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тооцоо хийжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.