Гаалийн татварын орлого 84.6 тэрбум төгрөгөөр буурсан байна
2009.10.12

Гаалийн татварын орлого 84.6 тэрбум төгрөгөөр буурсан байна

Гаалийн орлого энэ оны эхний есөн сарын байдлаар 81 хувийн биелэлттэй байгаа ажээ.

Үүнээс одоогийн байдлаар орлого 80.4 тэрбум төгрөгөөр тасраад байна. Энэ үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт орлогын дүнгээрээ 19.8 хувиар буюу 84.6 тэрбум төгрөгөөр буурсан байна. Татварын орлогыг төрлөөр нь авч үзвэл импортын гаалийн татвар 26532.6 сая, НӨАТ 35459.5 сая төгрөгөөр, пивоны албан татвар 356 сая, автомашины онцгой албан татвар 29000 сая, автобензин, дизелийн түлшний онцгой албан татвар 1125.7 сая, экспортын гаалийн татвар 3004.3 сая төгрөгөөр тус тус буурсан үзүүлэлттэй байна. Харин архи, тамхины онцгой албан татвар 5894.6 сая, нефть бүтээгдэхүүний онцгой албан татвар 11787.3 сая төгрөгөөр өссөн.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.