Д.Ганхуяг: Төсвийн реформ хийх цаг болжээ
2010.12.02

Д.Ганхуяг: Төсвийн реформ хийх цаг болжээ

Улсын ирэх оны төсвийг баталсантай холбогдуулан УИХ-ын Төсвийн байнгын хорооноос өчигдөр мэдээлэл хийв. Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн болон УИХдахь хоёр Бүлгийн Ажлын хэсгийг ахалсан Д.Ганхуяг, Д.Дондог нар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 2011 оны улсын төсвийн алдагдал ДНБ-ий 9.9 хувьтай тэнцэхээр байгаа. Уг төсвийн хүрээний мэдэгдэлд зарлага ДНБ-ий 45, алдагдал таван хувиас хэтрэхгүй байхаар тусгасан ч үүнд захирагдсангүй. Шинэ цаг үед бид тулж ирсэн, бүтээн байгуулалтын гол төслүүдээсээ улсын төсвөөр санхүүжүүлэхболомжтойг нь тусгасан нь зардал өсөх нэг шалтгаан болжээ. Мөн 2011 он Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гол жил учраас амлалтуудаас тусгаснаар зардлын хэмжээ өссөн байна. Түүнээс биш төсвийг УИХ-аар хэлэлцүүлэх үед гишүүд "жалга, довын" санал гаргасаар зардлыг өсгөчихсөн хэрэг биш гэнэ. "Монгол мал"хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 27, Сум хөгжүүлэх сангийн жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх хөрөнгө оруулалтад 24 тэрбум төгрөг, шиддэг, авьяаслаг 30 залууг дэлхийн хамгийн сайн 50 сургуульд сургах замаар ирээдүйн боловсон хүчнээ бэлтгэх зардалд гурван тэрбум төгрөг гэх мэтээр нэмэгдсэн зардлын задаргааг тэд танилцуулав. "Голланд" өвчнөөс ангид байхынтулд зөвхөн уул уурхайгаа шүтэх биш түүнээс олсон орлогоор баялаг бүтээх салбараа дэмжихийн тулд... хэмээн зардал нэмсэн шалтгаанаа тайлбарласан.

 

Хүний хөгжил сангаас ирэх онд иргэн бүрт сард 21.000 төгрөг олгоно. Уг сангаас ирэх онд нийт 805 тэрбум төгрөг бэлнээр тараах аж. Одоогоор бол үүний 301 тэрбум төгрөг л бий. Үлдсэн 500 гаруй тэрбум төгрөгийг "Эрдэнэс Тавантолгой"төрийн өмчит компани "олох" үүрэг хүлээсэн. Бэлэн мөнгө тарааснаар инфляц нэмэгдэж, улмаар бараа, бүтээгдэхүүний үнийг хөөрөгддөг. Гар дээрээ мөнгө авсан иргэдийн бараа, бүтээгдэхүүн авах хэрэгцээ нэмэгдэнэ. Тэгэхээр хэрэгцээт бараа, бүтээгдэхүүнийг нь бэлэн байлгана гэсэн үг. Үүний тулд импортын нэвтрүүлэх чадварт анхаарах юм байна.

 

Д.Ганхуяг: Түүхэн бас эрсдэлтэй төсөв баталлаа. Үүнийг эдийн засгийн бүтцээ эвдэхгүйгээр даван туулах ёстой. 2011 онд иргэн бүрт мөнгө олгохдоо бүлэглэл, хоршоо байгуулаад ажлын байр бий болгох хүсэлтэй хүмүүст үүнийг бөөнд нь авах боломж олгосон.   Мөн   ашигт   малтмалын   ордоос   иргэн бүрт хувьцаа эзэмшүүлэх ажлыг ирэх оны эхний улиралд хэрэгжүүлэх үүргийг Засгийн газарт өгсөн. Иргэдийн оролцоотой ил тод уул уурхай хөгжүүлэх боломжийг уг төсөв олгож байгаа. Цаашдаа улс төрийн амлалтыг зогсоох хэрэгтэй. Уг нь 805 тэрбум төгрөгөөр нийслэлийн 400-500 км замыг засаж, нефть боловсруулах үйлдвэр барих боломжтой. Монгол Улсад төсвийн реформ хийх цаг болсон байна.

-Төсөвт тодотгол хийх үү?
 

Ц. Даваасүрэн: -Таван толгойн ордоос урьдчилгаа төлбөр, орлого орж ирвэл тодотгол хийхийг үгүйсгэхгүй.

-Ирэх онд төгрөгийн ханш чангарах уу. Төгрөгийн доллартай харьцах ханшийг төсөвт хэрхэн тооцсон бэ?
 

Ц.Даваасүрэн: -1200 төгрөгөөр тооцсон.

 
-Өсөн нэмэгдэх роялтийг зэсийн баяжмал дээр 15 хувиар тогтоосон. Энэ хуульд Оюутолгойн ордыг хамруулах уу. Тэгвэл гэрээнд өөрчлөлт оруулах уу?
-Авах ёстой татвар. Уг татвараар "Эрдэнэт" үйлдвэрээс 300 тэрбум төгрөг "босгоно". Сангийн сайд Байнгын хороонд мэдээлэл хийхдээ Оюутолгойн ордын гэрээг сайжруулах боломжтой гэсэн.
 

Д.Ганхуяг: -Нэг тонн зэсийн үнэ 5000 доллараас давбал уг татварыг авч эхэлнэ. Оюутолгойн ордыг үүнд хамруулах ёстой гэж бодож байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.