Ким Чен Ун гадаадын иргэдийг өршөөв
2012.01.24

Ким Чен Ун гадаадын иргэдийг өршөөв

БНАСАУ-ын шинэхэн удирдагч Ким Чен Унтай холбоотой шинэ соргог мэдээлэл дэлхийн хэвлэл мэдээллийн анхаарлын төвд байна.. Түүний тодорхойгүй байсан төрсөн өдрийг нэгдүгээр сарын 8-нд хэмээн БНАСАУ-ын үндэсний баярын өдрийг тэмдэглэх тов гарсан. Мөн тэрбээр хүний эрхийн төлөө ажиллах болно гэдгээ мэдэгдсэн нь дэлхий нийтийг гайхашруулав. Харин саяхан тус улсад хоригдоод байсан Японы хоёр иргэнийг сулласан талаар мэдээлэл цацагдсан юм. Жилийн өмнө хар тамхины хэрэгт сэжиглэгдсэн тэднийг ийнхүү суллах болсон шалтгаан нь одоо болтол тодорхойгүй байна. Зарим улс төр судлаачид энэ талаар "Магадгүй түүний энэ үйлдэл дэлхийд өөрийг нь эергээр таниулах гэсэн шинэ нэр төрийн эхлэл байх" хэмээн таамаглажээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.