УИХ-ын гишүүн Х.Жекей казак түмний дундаас төрсөн гурав дахь генерал гэдгээрээ бахархдаг
2012.02.14

УИХ-ын гишүүн Х.Жекей казак түмний дундаас төрсөн гурав дахь генерал гэдгээрээ бахархдаг

Энэ удаагийн «Өглөөний хүн» булангийнхаа хойморт УИХ-ын гишүүн Халидолдайн Жекейг урилаа. Тэрбээр 1959 оны есдүгээр сарын гурванд Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд төрсөн. Гахай жилтэй, охины ордынх. Эхнэр, хоёр хүү, хоёр охины хамт амьдардаг. Казах түмнээ төлөөлөн УИХ-д суугаа эрхэм түшээ маань өглөө бүр тогтмол 06:00 цагт босдог гэнэ лээ. Ингээд 08:30 цагт ажилдаа ирдэг бөгөөд өдөр тутмын хэвлэл унших, чуулган, бүлгийн хуралд суух, сонгогчидтойгоо уулзах гээд өдрийг тун ч завгүй өнгөрүүлдэг. Харин оройд ихэвчлэн 23:00 цагт унтаж амардаг байна. Х.Жекей  1975  онд  Баян-өлгий аймгийн Өлгий сумын дунд сургууль, 1978 онд Ховдын Хөдөө аж ахуйн техникум, 1983 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль, 2000 онд ОХУ-ын Хилийн албаны академи, 2002-2004 онд Батлан хамгаалахын их сургуулийн докторантурыг тус тус төгссөн. Цэргийн команд, удирдлагын мэргэжилтэй. Тэрбээр хилийн цэргийн цэргийн салаан захирагчаас бригадын генерал хүртлээ эх орныхоо торгон хилийн манаанд хүчин зүтгэсэн нэгэн. 1983-1997 он хүртэл хилийн 0130 дугаар ангид салаан захирагч, салбарын улстөрийн орлогч, миномётын батарейн захирагч, Штабын хоёрдугаар тасгийн дарга, мото маневрын бүлгийн дарга, Ангийн штабын дарга, ангийн захирагчаар ажиллаж байжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.