Виз хөнгөвчлөх асуудлыг судлахаар болжээ
2012.04.04

Виз хөнгөвчлөх асуудлыг судлахаар болжээ

.Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн айлчлалынхаа хүрээнд Герман улсын Ерөнхийлөгч, Бундестагийн Ерөнхийлөгч, Канц­лер, Дэд канцлер нартай албан ёсны уулзалт хийж, хоёр улсын харил­цааг стратегийн түвшинд хүргэх суурийг тавьсан байна.

Үүний дээр эдийн засаг, боловсрол, харилцан зорчих асуудлаар хэд хэдэн нааштай шийдэл айлчлалын үеэр гарчээ.Энэ тухай УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Г.Зан­дан­шатар, Монгол Улсын Ерөнхий­лөгчийн гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн нар Ерөнхий­лөгчийн айлчлалын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ мэдээлсэн юм.Айлчлалын үеэр нүүрснээс шингэн түлш гаргах боловсруулах үйлдвэр байгуулахад Германтай хамтрахаар хоёр тал тохиролцоонд хүрч гэрээ хийгдсэн нь Монгол Улс уул уурхайн баялгаа түүхийгээр нь эскпортлох бус боловсруулж нэмүү өртөг шингээн гадаад зах зээлд гаргах нь хамгийн чухлаар тавигдаж буй энэ цаг үед чухал ач холбогдолтой үйл явдал болсон гэж үзэж байна.Гэхдээ энэ гэрээ бодит ажил болтлоо наад зах нь 7 жил шаардаг­дах аж. Судалгааны ажилд хоёр жил зарцуулах бол үйлдвэр барихад таван жил хэрэгтэй гэнэ. Түүнчлэн Боловсруулах үйлдвэр байгуулахад байгальд халгүй хамгийн орчин үеийн технологи ашиглана гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх хэвлэлийн бага хурлын үеэр онцолсон юм.

Тавантолгойн ордын нүүрснээс германчууд Валсум дахь коксын үйлдвэртээ туршилт хийж үзэхэд чанар нь танигдаж, маш сайн ган үйлдвэрлэх боломжтой гэдэг нь нотлогджээ. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Тюссен-крупп компанийн Валсум дахь коксын үйлдвэртэй танилцах үеэр Тавантолгойн нүүрсийг авах боломжтой гэдгээ илэрхийлсэн байна.Үүнээс үзэхэд Тавантолгойн нүүрсийг зөвхөн Хятад,БНСУ, Япон сонирхоод зогсохгүй Европын орнуудын нэг Герман сонирхож санал тавьж буй нь, энэ ордыг зөв ашиглаж чадвал дэлхий дахинд бүтээгдэхүүнээ экспортлох бо­ломж­тойг харуулсан үйл явдлын эхлэл болж байгаа ажээ.Айлчлалын хүрээнд боловс­руулах үйлдвэрт ажиллах боловсон хүчнийг бэлтгэх чиглэлээр хоёр улсын Засгийн газар хамтран ажиллахаар болжээ.Тухайлбал: Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн намар “Монгол-Германы хамтарсан Технологийн их сургууль байгуулах санаачилга гаргасныг дэмжиж, баталгаажуулсан бөгөөд энэ сард багтан Германы талаас төлөөлөгч хүрэлцэн ирж Монгол Улсад ажиллах юм байна.

Монгол Улсын талаас Монгол иргэдийг Герман руу зорчиход визийн хөнгөлөлт үзүүлдэг болох хүсэлтийг манай талаас тавьж шаргуу байгаагийн дээр Германы талаас ч өөрийн орны иргэдийн визэд хөнгөлөлт хүсдэг байна. Тиймээс дараа жилээс эхлээд нэг жилийн визийг таван жилийнх болгож уртасгах, дипломат пас­порт­той иргэдийг харилцан виз­нээс чөлөөлөх талаар судлах зэргээр харилцан зорчих асуудлыг хөнгөвчлөх талаар анхны алхмуудыг энэ удаагийн айлчлалын хүрээнд хийжээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.