2012.04.26

Нидерландын Засгийн газар огцорлоо

Нидерландын хатан хаан Беатрикс Засгийн газрын огцрох хүсэлтийг хүлээн авсан талаар “Мигньюс” мэдээллээ. Тус улсын Ерөнхий сайд Марк Рютте өнгөрсөн даваа гарагт огцрох хүсэлтээ гаргасан байна.

Рютте тэргүүтэй Эрх чөлөө, ардчиллын төлөөх ардын нам парламент дахь Чөлөөт намын дэмжлэгийг авч чадаагүй тул ийнхүү огцрохоор шийджээ. Эрх баригч эвслийн зүгээс Европын холбооны тавьсан шаардлагын дагуу төсвийн алдагдлыг бууруулахад зориулж, 16 тэрбум еврогийн зардлыг танах санал оруулсан байна. Гэтэл Чөлөөт нам татгалзсанаар Засгийн газар огцорчээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.