Ц.Нямдорж сайдаас улс төр, ёс зүйн хариуцлага нэхнэ гэв
2012.04.17

Ц.Нямдорж сайдаас улс төр, ёс зүйн хариуцлага нэхнэ гэв

МАХН-ын дарга дарга Н.Энхбаярыг баривчлах явцад цагдаагийн байгууллага хүний бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд бүдүүлгээр хандсан гэж үзэж байгаагаа Ардын намын найман гишүүн өчигдөр мэдээллээ. Тэд үүний хариуцлагыг салбар хариуцсан сайд хүлээж, албан тушаалаасаа огцрох ёстой гэж үзэж байгаа аж. Өнгөрсөн баасан гаригт МАН-ын УИХ дахь бүлэг болон Удирдах зөвлөлөөс мэдэгдэл гаргаж, дээрх завхрал гаргасан хэнтэй ч болов хуулийн хатуу хариуцлага тооцохыг мэдэгдсэн. Тиймээс ийм үйл ажиллагаа явуулсан цагдаагийн байгууллага, тэр дундаа хариуцсан Засгийн газрын гишүүн Ц.Нямдоржийг огцруулах саналыг Ц.Даваасүрэн, Р.Раш, Д.Тэрбишдагва, О.Чулуунбат, Ц.Цэнгэл, Д.Балдан-Очир, Д.Загджав, нарын гишүүд өргөн барьсан байна. Энэ талаар мэдээлэхдээ гишүүд Н.Энхбаярыг баривчлах ажиллагаа хууль зөрчсөн, нийгэмд хүчирхийлэл, дарангуйлал үнэртүүлсэн хэмээн тодорхойлж байв. Тиймээс энэ байдлын улс төр болон ёс зүйн хариуцлагыг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржоос нэхэхээрболжээ. Ц.Нямдорж сайдыг огцруулах саналыг дэмжиж, гарын үсэг зурсан шалтгаанааУИХ-ынгишүүнЦ.Даваасүрэн гурван үндэслэлээр тайлбарлаж байв. Юун түрүүнд төр нийгэмд биш нэг хэсэг бүлэг хүмүүсийн эрх мэдлийн хүрээнд үйлчилдэг болсон гэнэ. Мөн УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдсан нь эрхэм гишүүнийг эмзэглүүлжээ. Н.Энхбаярыг баривчлах үед тэнд байсан нэр бүхий гишүүдийг гараа шилэндээ авахыг командалж, буйдан дор хэвтүүлсэн талаар тэрбээр жишээ татан хэлэв. Мөн "Цагдаа төрийн болон орон нутгийн засаг захиргаанаас хангагдаж байх хуультай. Харин цагдаагийн төв байгууллага нь мэргэжлийн удирдлагаар хангах ёстой юм. Гэвч Монголын цагдаагийн байгууллагын удирдлага дэндүү босоо тогтолцоотой болчихжээ" гэж байв. Тиймээс үүнийг парламентын түвшинд ярих цаг болсон гэсэн юм.

Энэ үеэр сэтгүүлчид дараах зүйлийг гишүүдээс тодруулсан юм.

-Хариуцлагын аливаа асуудлыг УИХ-д хөндөж тавьдаг ч олонхоороо аваад үлддэг. Энэ удаа ч гэсэн та бүхний өргөн барьсан асуудал олонхийн дэмжлэгийг авч чадах болов уу?

Ч.Улаан: Энэ асуудал ойрын үед шийдэгдэх байх гэж найдаж байна. Яагаад гэвэл бүлгийн гишүүд дотроосоо, Удирдах зөвлөл, бүлгийнхээ мэдэгдлийг хэрэгжүүлэх үүднээс тодорхой алхам хийж байж санал болголоо. Өмнө нь асуудал хөндлөнгөөс тавигдаж байсан тул шийдэгддэггүй байсан тал бий байх.

-О.Чулуунбат гишүүнээс асуухад та ойрын үед "Аалзны тор"-ны талаар уншсан уу?

О.Чулуунбат: Хэдэн жилийн өмнө гарсан нийтлэлүүдийг бүгдийг нь сайн уншсан. Сүүлийн хэдэн жилийн миний амьдрал, ажил хэрэг, улс орны асуудалд хандаж байгаа байр сууринаас тэр нийтлэл дээр гарсан бүх фактуудад хариулт болж байгаа байх. Би Н.Энхбаяр даргатай хамт ажиллаж байсан. Мөн сүүлийн жилүүдэд хол байж үзсэн. Гэхдээ хэд хоногийн өмнөх явдал бол бид хоёрын хамтын ажиллагааны нэг тохиолдол биш байх. Зүгээр л хүн ёсны, гишүүний хувьд хууль хэрхэн хэрэгжүүлж байна гэдгээр эргэж очоод хажууд нь байсан юм. Тэр нь ч оносон байна. Мөн энэ бол улс төрийн үйлдэл биш гэж гишүүдэд хэлчихмээр байна. Ц.Нямдорж бол манай намаас Засгийн газарт ажиллаж байгаа Хууль зүйн сайд. Энэ үйлдлийг хийснээрээ бид манай намд шударга ёс байгаасай гэдгийг харуулах гэсэн юм. Үүн дээр Ардчилсан нам бидэнтэй хамтарч ажиллах байх.

-Та нар төр эзгүйрлээ гэж хэллээ. Төрийн нэрийн өмнөөс гарсан шийдвэрийг цагдаа хэрэгжүүлсэн нь төр байгаа юм биш үү?

Ч.Улаан: Бид төр эзгүйрлээ гэж яриагүй шүү. Гэхдээ төр эзэнтэй байна гээд ард түмнээ эзэрхийлж болохгүй. Харин үйлчилж, хамгаалдаг байгаасай гэдэг үүднээс энэ асуудлыг тавилаа.

-Намынболонбүлгийнудирдлагууддааэнэталаармэдээлэхэд хэрхэн хүлээж авсан бэ?

Ч.Улаан: Намынхаа удирдлагуудад энэ талаар танилцуулсан. Энэ үеэр намын дарга, Ерөнхий нарийн бичгийн Дарга, УИХ дахь бүлгийн ахлагч, Шадар сайд нарын хүмүүс тэнд байсан. Бидний танилцуулсан асуудлыг хүлээж авахдаа аргадаа ч үгүй, загнаа ч үгүй. Саналыг маань хүлээж аваад үлдсэн.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.