2012.05.19

Улсын хэмжээнд сонгуулийн 1908 хэсгийн хороо ажиллана

Сонгуулийн ерөнхий хороонд аймаг, сум дүүргийн ИТХ-аас хэсгийн хорооныхоо тоог гарган өгчээ.

Монгол Улсын хэмжээнд УИХ-ын сонгуулиар 1908 хэсгийн хороо ажиллах юм байна.

1000 хүртэл сонгогчтой 1226, 1000-2000 хүртэл сонгогчтой 327, 2000-3000 хүнтэй 355 хэсгийн хороо тус тус байгуулагджээ.

2008 оны сонгуулиар 1700 хэсгийн хороо байгуулагдаж байжээ. Энэ жилийн хувьд нэг хэсгийн хороонд ногдох сонгогчийн тоог бууруулсан тул ийнхүү нэмэгдсэн аж.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.