С.Эрдэнэ: Иргэдийн цалинг 1,3 сая төгрөг болгох боломжгүйг сангийн яам нь хэлсэн
2012.05.10

С.Эрдэнэ: Иргэдийн цалинг 1,3 сая төгрөг болгох боломжгүйг сангийн яам нь хэлсэн

УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа.
-Танай намын бүлгээр МАН-ын мөрийн хөтөлбөрийг ярьсан. Тэдний мөрийн хөтөлбөрийн ямар заалтуудыг аудитын газар хууль зөрчсөн гэж үзсэн юм бэ?

-Шинэ Сонгуулийн хуульд улс орон, ард түмний эрх ашгийг хамгаалсан чухал заалтууд орсон. Түүний нэг нь намуудын мөрийн хөтөлбөрийг аудитын газраар хянуулж, Монголын эдийн засгийн нөхцөл боломжоос давж гараад, биелэх ямар ч боломжгүй амлалтуудыг хасуулах тухай заалт юм. Үүний дагуу намууд Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө өгч хянуулсан байгаа. Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийн 17 зүйл, заалт дээр аудитын газар заавар зөвлөмж өгсөн. АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдаад тэдний зөвлөмжийн дагуу тодорхой өөрчлөлтүүдийг хийгээд СЕХ-нд өргөн барьсан.

-МАН-ын хувьд?

-Тэдний мөрийн хөтөлбөрийн нэлээд хэдэн заалтыг буцаасан байна лээ. Тэр дундаа хэд хэдэн гол заалтуудыг нь биөлэх боломжгүй гээд буцаасан.

-Ямар заалтууд юм бэ?

-Иргэдийн цалинг 1 3 сая төгрөгт хүргэнэ гэсэн амлалт тэдний мөрийн хөтөлбөрт байсан Иргэн бүрт сар болгон олгож байгаа 21 мянган төгрөгийг үргэлжлүүлэн егнө гэсэн сайхан амлалт ч байна лээ. Үүнийг нь биелэх үндэслэлгүй гэж дүгнэсэн байна. Энэ тухай манай намын бүлэг өнгөрсөн даваа гаригт хэлэлцсэн. Манай хуралд Сангийн яамныхан суусан. Тэд 2015 он хүртэлх Төсвийн хүрээний мэдэгдлийг танилцуулсан. Тэр үеэр би асуусан юм. "МАН мөрийн хөтөлбөртөө иргэдийн цалинг 1,3 сан болгоно гэж амлажээ. ҮүниЙг өгөх боломж манай улсад бүрдэх юм уу. Та бүхний тооцоо судалгаагаар иргэддээ ийм цалин өгөх боломжтой гэж: гарсан болохоор Ардын нам ард түмэндээ их мөнгө амлаж байна уу. 2013 онь, төсвийн хүрээний мэдэгдэлд энэ амлалтыг тусгасан юм уу" гэж Д.Хаянхярваа сайдаас асуулаа, Тэр хариулаагүй, "Бид бүх зүйлээ тооцсон. Асуудлыг аудитын газар нягтлах байх" гэхээс өөр юм хэлэхгүй байна лээ. Улс төрийн албан тушаалтан учраас намаасаа айгаад үнэнийг хэлж чадахгүй байсан байх л даа. Түүнийг нь ойлгосон, Тиймээс    Сангийн яамны Төсвийн газрын дарга н.Батжаргалаас тодруулсан, Гэтэл тэрээр "Иргэдийн цалинг 1.3 сая төгрөг болгох тухай асуудал 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэлд суугаагүй. 2013 оны төсөвт тусгагдах нийт цалингийн санг 1.4 их наяд төгрөгөөр тооцож байгаа. Хэрэв иргэдэд 1,3 сая төгрөгийн цалин өгнө гэвэл цалингийн сан 3.2 их наяд төгрөг байх шаардлагатай. Үгүй гэвэл Монгол Улсын ирэх оны төсвийн нийт орлогын 70 хувийг иргэдийн цалинд өгөх хэрэгтэй болно" гэсэн хариулт хэлсэн. Тэгэхээр ирэх оны төсвийн орлогын ердөө 30 хувь нь улс орны хөгжилд зарцуулагдах нь ээ. Өнөөдрийн байдлаар нийт иргэдийн авч байгаа цалингийн сан улсын төсвийн арваад хувийг эзэлдэг юм байна. Хэрэв МАН-ынхны амлаад байгаагаар явбал улсын төсвийн хөрөнгийн 70 хувь нь цалин болох юм билээ.

-Иргэн бүрт 21 мянган төгрөгийг үргэлжлүүлэн өгөх боломж байгаа юм уу?

-Ямар ч боломжгүй. Нэг иргэн жилдээ 250 гаруй мянган төгрөг авна гэсэн үг. Дөрвөн жилдээ нэг сая төгрөг авах нь Ардын намын өнгөрсөн 2008 оны сонгуулиар иргэн бүрт 1.5 сая төгрөг өгнө гэсэнтэй адил зүйл амлаж байгаа байхгүй юу. Ийм их хэмжээний мөнгө ирэх оны төсөвт бүрдэх боломж одоогоор харагдахгүй байна. Уул уурхайгаас асар их мөнгө орж ирнэ гэж яриад байх юм. Гэвч бодит орлого нь Монгол Улсад одоо болтол орж ирээгүй гэдгийг Сангийн яамныхан хэлж байна. Таван толгой ашиглалтад ороогүй байгаа учраас хуримтлал үүсэх боломж байхгүй гэдгийг Сангийн яамныхан өөрсдөө манай бүлэг дээр хэлсэн,

-МАН-ынхан ямар ч тооцоогүй, хий хоосон зүйл амлаж байжээ...

-Тийм. Энэ бүхнээс харахад МАН хэрэгжих ямар ч боломжгүй амлалт мөрийн хөтөлбөртөө тусгажээ. 2008 онд ард түмэнд 1,5 сая төгрөг өгнө хэмээн хошгируулсаар яваад сонгогдсон нам шүү дээ. Тэр аргаа энэ сонгуулиар дахин хэрэглэх гэж байна, Ямар ч үнээр хамаагүй, худлаа яриад ч болов ялалт байгуулах гэж улайрч байна. Ахмадуудад нэг сая төгрөг өө гурав хувааж өгнө гэсэн нь хаана байна. Ахмадууд хэллээ мөнгө өгөх бол гээд өдөр хоног тоолон хүлээж байна. Өмнөх амлаг.таа биелүүлээгүй яая гэж байж дээрээс нь ийм их мөнгө амлаж суудаг нь ямар учиртай юм. Тэтгэврийн нэмэгдлийн 23 хувийг бодож олгоогүй байна, тэтгэврийн зөрүү арилгах хуулиа хэрэгжүүлж эхлээгүй байна. Хүний хөгжил сангийнхаа мөнгийг иргэдэд өгөхийн тулд Засгийн газар зээл тавьж байна. Өрхийн дундаж орлогыг сая төгрөгт хүргэнэ гээд байсан нь хаана байна. Ийм олон асуудал шийдэж чадахгүй мунгинаж байж юун их мөнгө амладаг юм. Гурван хүүхэд төрүүлсэн эхэд мөнгөн тэтгэмж өгнө л гэнэ. Ард түмнийг тэнэг гэж бодсон юм байлгүй. Ийм хүн үнэмшмээргүй худлаа амлалтаар иргэдийн тархийг угаах гэж байна. МАН-ын амлалтыг АН-ынхан худлаа гэж хэлээд байгаа юм биш. Сангийн яам. нь өөрөө МАН-ын өгсөн энэ хоёр амлалтыг биелэх ямар ч үндэслэлгүйг баталж, эдийн засгийн талаас нь тайлбарлаж байна лээ.

-Зөвхөн энэ хоёр заалт нь биелэх боломжгүй гэсэн юм байх даа?

-Үгүй гэсэн. Өөр заалтууд бий гэнэ лээ. Нарийн сайн мэдэхгүй

-Сонгуулийн хуулиа мэдсээр байж яагаад ийм их мөнгөний амлалт өгсөн юм бол?

-Ойлгохгүй байна. Бэлэн мөнгөний амлалт өгөхийг хуулиар хорьчхоод байхад ийм мөрийн хөтөлбөр хийсэн нь ард түмнийг юу ч мэддэггүй тэнэг гэж басамжилж байгаагийн шинж байх. Сонгуулийн хугацаанд олон түмний толгойг эргүүлэх гэсэн Ардын намынхны явуургүй арга шүү дээ, Эрх мэдэл, албан тушаалаа хадгалж үлдэхийн тулд амандаа орж ирсэн бүхнээ ард түмэнд амлаж байна л даа. Засгийн газар хүртэл элдэв бусын мөнгөний амлалтын шинж чанартай зүйл яриад байх юм, Яахав ингэж л байг. Бид хууль хяналтын байгууллагад нь хандаж асуудлыг шийдүүлнэ.

-СЕХ-нд мөрийн хөтөлбөрөө өгөхдөө бэлэн мөнгөний амлалтаа хассан байлгүй дээ, эрхбиш...

-Тэгсэн байлгүй. СЕХ-ны намуудын мөрийн хөтөлбөрийг тав хоногийн хугацаанд нягталж үзээд хариугаа гаргана, Хэрэв мөрийн хөтөлбөрт Сонгуулийн хууль зөрчсөн заалт байвал тухайн намыг СЕХ бүртгэхгүй байх ёстой. Юу болох нь уу, харж л байя.

-Монголыг аж үйлдвэржсэн орон болгоно гэсэн амлалтууд ч мөрийн хөтөлбөрт нь байна лээ...

-Аж үйлдвэрийн парк байгуулъя гэж манай нам хичнээн үзсэн. Төмөр зам тавья гэхээр Ц.Нямдорж сайд нь манай Х.Баттулгыг "төмөр зам барихыг чинь харна аа" гэж заналхийлсэн шүү дээ. Энэ мэтээр ажил хийлгэдэггүй юм. Ийм эрх баригч намд хэн итгэх юм. Өнөөгийн эрх баригчдаас салж байж энэ улс орон цааш явна.

-Ардын намынхан хавтгайруулсан халамжийг хуулийн бодлого явуулна гээд байсан. Харин ч халамжийг дэвэргэсэн мөрийн хөтөлбөр боловсруулсан юм биш үү?

-Манай нам хавтгайрсан халамжаас татгалзаж байгаа. Нийг-мийн тусламж шаардлагатай иргэддээ халамж үзүүлэх талаар мөрийн хөтөлбөртөө тусгасан. Харин хөдөлмөрийн насны хүмүүсээ ажлын байраар хангах асуудлыг мөрийн хөтөлбөртөө тусгасан байгаа. Эрх зүйн орчныг нь бүрдүүлж, иргэн бүрт тэгш боломж олгоё гэж байгаа юм.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.