Уралдаант тэтгэлэг зарлав
2012.05.28

Уралдаант тэтгэлэг зарлав

ГАЗРЫН ТОСНЫ ЧИГЛЭЛЭЭР ГАДААДЫН ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ ОРОНД СУРАЛЦУУЛАХ УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТАНД ОРОЛЦОГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР 

Газрын тосны чиглэлээр гадаадын өндөр хөгжилтэй орнуудын их, дээд сургуульд суралцах хүсэлтэй оюутан, залуусыг уралдаант шалгаруулалтанд оролцохыг урьж байна. Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Газрын тосны газар хамтран уралдаант шалгаруулалт зохион байгуулж эхний 5 байр эзэлсэн оюутныг газрын тосны хайгуул, олборлолтын ажлыг гүйцэтгэж буй гадаад, дотоодын компаниудаас олгодог сургалтын дансны хөрөнгөөр гадаадын өндөр хөгжилтэй орны их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрт тэтгэлэгтэй суралцуулна.

Сонгон шалгаруулалтыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын хамтарсан тушаалаар баталсан “Сургалтын дансны хөрөнгөөр суралцах иргэдийг сонгон шалгаруулах, хөрөнгийг зарцуулах журам”-ыг баримтлан зохион байгуулах ба шалгарсан оюутнуудыг Оросын холбооны улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Газрын тос, хийн их сургуулиудад газрын тосны инженер мэргэжлээр бакалаврын сургалтанд суралцуулна.

Сонгон шалгаруулалтанд газрын тос, техник технологи, эрх зүй, байгаль орчин, санхүү, эдийн засаг, удирдахуйн ухааны чиглэлээр дотоодын их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар курст 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа оюутан оролцох эрхтэй. Оролцохыг хүсэгчдийг 2012 оны 6 дугаар сарын 7-8 -ны өдрүүдийн 10.00-17.00 цагийн хооронд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн төв байрны 313 тоотод бүртгэнэ.

Бүртгүүлэхдээ доорхи бичиг баримтыг бүрдүүлсэн байна.
Оюутны үнэмлэх
Сургуулийн сургалтын албаны дүнгийн тодорхойлолт
1 хувь цээж зураг
Сонгон шалгаруулалтыг 1 үе шаттай зохион байгуулах ба Математик, англи хэлний ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох нэгдсэн шалгалтыг тестийн хэлбэрээр авна. Уралдаант шалгаруулалт нь журмын дагуу 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 10,00 цагт Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн төв байрны 313 тоотод болно. Шалгалтанд эхний 5 байр эзэлсэн оюутнуудад Оросын холбооны улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Газрын тос, хийн их сургуулиудад суралцах батламж олгож, сургалтын гэрээ байгуулна. Уралдаант шалгаруулалтын дүнгийн тухай мэдээллийг Монголын үндэсний олон нийтийн телевизээр болон өдөр тутмын хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.mmre.gov.mn, www.mecs.gov.mn, www.pam.gov.mn цахим хуудас болон 264013, 263449, 631208 утаснаас авч болно.

ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ-ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.