2012.05.28
Ураныг 20% хүртэл баяжуулах ажлаа зогсоохгүй
Ураныг 20% хүртэл баяжуулах ажлыг зогсоох шалтгааныг Иран улс олж харахгүй байна гэж тус улсын Атомын эрчим хүчний байгууллагын тэргүүн Ферейдун Аббасийн хэлснийг ИСНА агентлаг иш татан уламжилсан байна. “Их ч үгүй, бага ч үгүй” манай улсад шаардлагатай хэмжээний 20% баяжуулсан ураныг бид үйлдвэрлэж байна гэж Аббаси тэмдэглэсэн байна.
Багдадад 5-р сарын 23-24-ний хооронд зуучлагч “зургаа”болон Тегераны хооронд болсон хэлэлцээрийн гол сэдэв нь ураныг 20 хүртэл хувиар баяжуулах тухай асуудал байсан юм. Санал зөрөлдөөн байсан ч гэсэн уулзалт үр бүтээлтэй болсон гэж ОУ-ын ГХЯ үзсэн байна. Ираны цөмийн асуудлаарх дараачийн хэлэлцээр 6-р сарын 18-19-нд Москвад болох юм.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.