Төрийн 13 албан хаагчийг үндэслэлгүй халсан гэв
2012.06.05

Төрийн 13 албан хаагчийг үндэслэлгүй халсан гэв

Статистик, хэмжилзүйн газрын Стратегийн удирдлага төрийн захиргааны хэлтсийн дарга асан О.Отгонсайхан, Сорьцын хяналтын хэлтсийн дарга асан Д.Анхбаяр нар дарга тус газрын дарга Г.Гантөмөр 13 төрийн албан хаагчийг үндэслэлгүйгээр ажлаас нь халсан тухай маргаан гаргаад байгаа билээ. 


Тэдний мэдээллээр Г.Гантөмөр нь СХЗГ-ын даргаар ажиллаж байгаад ажлын хариуцлага алдаж ажлаасаа халагдаж байсан бөгөөд үүний дараа Мэргэшсэн тогтвортой төрийн албаны төлөө Үндэсний холбоог байгуулсан аж. Тус холбоо нь төрийн албан хаагчдын тогтвортой ажиллах нөгцөл боломжийг хангаж, тэдний төлөө үйлчилдэг байгууллага гэж байв. Харин Г.Гантөмөр даргын шийдвэрээр ажлаас халагдсан 13 төрийн албан хаагчид нь ажил үүргээ цаг тухайд нь хийж, албан тушаал дээрээ ч гэсэн амжилт гарган ажиллаж байсан удаатай гэсэн юм. Ямар ч шалтгаангүйгээр ажлаасаа халагдсан тус 13 хүн захиргааны хэргийн шүүх, дүүргийн шүүх болон бусад холбогдох байгууллагуудад хандаж өргөдөл гомдол гаргана хэмээн мэдэгдэж байсан. Тэдний гурав нь Төрийн албаны зөвлөл, гурав нь Захиргааны хэргийн шүүх, гурав нь дүүргийн шүүхэд гомдол гаргаад байгаа аж.

Үүний хариуд харин тус газрын дарга Г.Гантөмөр Мөн "Үндэслэлгүйгээр халсан юм байхгүй. Бүгд хуульзүйн үндэслэлтэй. Бүгд Монгол Улсын Захиргааны хэргийн шүүх,Төрийн албаны зөвлөлийн шийдвэртэй. Өөрөөр хэлбэл би шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлсэн. Сахилгын зөрчил гаргасан, итгэл алдсан, өмч хөрөнгө үрэгдүүлсэн зэрэг зөрчилтэй хэсэг хүмүүс байна.

Тэд бүгд хуулийнхаа дагуу ажлаасаа халагдсан. Харин бусад нь халагдах өргөдлөө өгсөн, зарим нь тэтгэвэрт гараад гэрээтээр ажиллаж байсан. Түүнээс гадна намайг ажилтай байх хугацаанд хоёр хүн зөрчил гаргасан. Өөрөөр хэлбэл байгууллагын өмч хөрөнгө үрэгдүүлсэн гэх мэт. Бас нэг хүн өөрийн хүсэлтээр халагдах өргөдлөө өгсөн. Мөн гэрээгээр ажиллаж байсан хоёр хүн чөлөөлөгдлөө. Нийтдээ 13 биш ердөө зургаан хүн байгаа" гэсэн няцаалтыг өглөө.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.