2012.06.11

Кёкүшюүзан Д.Батбаяр эхнэрийнхээ тусламжид найдаж байна

УИХ-ын гишүүн Кёкүшюүзан Д.Батбаяр тойргоо сольж, Ховд руу “нүүсэн” билээ. Түүний рейтинг тэнд тун хэцүүхэн байгаа сурагтай. Угаас өнгөрсөн дөрвөн жилд эрхэм гишүүн санаачилсан хууль, хийсэн ажлаар дулимаг, дээрээс нь тойрог сольсон болохоор дахин сонгогдоно гэх итгэл бага, нөхцөл байдал хүндхэн байгаа аж. Тиймээс Монгол Улсын гавьяат жүжигчин эхнэр Т.Баясгалан нь нөхрийнхөө сонгуулийн ажилд чадлаараа дэм болохоор шийдсэн гэнэ. Дуучин бүсгүй маань урлагаасаа хөндийрч бизнесийн ажилд шамдаад байсан ч нөхрийнхөө “төлөө” хоёр ч дуугаа дүрсжүүлэхээр шийджээ. Дууны клипэнд ховдчуудыг тоглуулахаар амласан гэнэ. Олон хүн хамруулахын хэрээр эрхэм гишүүний зүг хандах сонгогчдын цувааг нэмнэ хэмээн тооцож суугаа юм байх. Тэгэхээр сонгуулийн өмнө, эсвэл дараа ховдчуудын тоглосон Т.Баясгалангийн хоёр ч дууг хүлээн авах нь. Харин энэ хичээл зүтгэл нь нөхрийг нь сонгогдоход хүргэж чадах болов уу, яах бол.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.