2012.06.11

Сонгуулиа бол өгөх хэрэгтэй шүү

УИХ-ын сонгуулийн сурталчилгааны ажил эхэл­сэн болохоор хаа сайгүй нэр дэвшигчдийн сур­талчилгаагаар дүүрч эхэл­лээ. Гудамжны сам­ба­рууд тэр чигээрээ шахуу гишүүнд горилогч­дын зураг хөрөг, элдэв амлалтаар дүүрч, хэдэн телевизүүд ч ялгаагүй   зөвхөн сонгууль л гаргаж байна даа. За энэ ч яахав. Харин олон ний­тийн харилцааны то­моо­хон хэрэгсэл болох фэйс­бүүк, твиттер зэрэг сай­туу­дад идэр насны залуус намаараа талцаж бие биенээ гутаах гэж ёстой үзэж тарах юм. Манай нам тийм, танай нам ийм гэж хэрүүл хийх нь наад захын хэрэг бөгөөд "ха­лаад" ирэхээрээ бусад эвгүй хараалыг "гамгүй" цацах нь их л муухай харагдана. 


Мэдээж хэн хэнд нь улс төрийн үзэл баримт­лал байлгүй л яа­хав. Дэмж­­дэг нам эвс­лийнхээ талд зогсолгүй л яахав. Гэхдээ түүнийгээ хэт үзэл байдлаар илэр­хийлэх нь нэг л тиймхэн. Үнэндээ залуус улс­ тө­рөөр хэт халж хэдэн бие­нээ доош хийхийг хичээж байгаа нь  муухай харагддаг. Угтаа өмнөх ажлаа до­риу­хан сайн хийвэл за­луусын яриад байдаг эх орноо хөг­жүү­лэхэд бага ч болов тустай санагдана. Судал­гаагаар ажлын цагийн багагүй хэсэг нь буюу 20-40 хувь нь олон нийтийн харил­цааны сай­туу­дад сэтгэг­дэл үл­дээх, найзынхаа зур­гуудыг үзэх зэрэгт зар­цуу­лагддаг гэсэн тоо бий.

Харин сонгуультай хол­боо­тойгоор уг тоон үзүү­лэлт манайд нэлээд нэ­мэг­­дэж байгаа болол­той шүү. Бас нэр дэвшиг­чийг дээрх сайтуудаар дам­жуулан интернэт идэвх­­­­тэй хэрэглэдэг хүмүүст сур­талчлах гэсэн биш тэр чигээр нь сөрөг сэтгэг­длүүдээр булуулчих юм. Сонгууль болд­гоо­роо болоод л өнгөрнө. Харин залуус маань улс­ төрөөр хэт хийр­­хэж элдэв янз боло­хоо бага ч атугай хяз­гаарлавал зүгээрсэн дээ. Амьдрал үргэлжилд­гээ­рээ үргэлжлэхээс хойш. Харин сонгуулиа бол өгөх хэрэгтэй шүү.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.