Наполеоны гэрийн даалгавар 325 мянган евро хүрэв
2012.06.12

Наполеоны гэрийн даалгавар 325 мянган евро хүрэв

Францын цэргийн жанжин Наполеон Бонапартын англи хэлний гэрийн даалгавар Osenat дуудлага худалдаагаар орж 325 мянган еврогоор зарагджээ. 


1816 онд багшдаа шалгуулахаар явуулж байсан гэрийн даалгавар дээр эзэн хааны бүргэдтэй тамга байдаг аж.

Англи улсад тун дургүй Наполеон тус улсыг "Бяцхан мухлагуудын орон" гэж нэрлэдэг байсан ч англи хэлний хичээлдээ идэвхтэй байсан гэдэг.

Франц жанжны англи хэлний гэрийн даалгавар 65 мянган еврогоос эхэлж дуудагдсан ч үнэ нь өссөөр 325 мянган еврод хүрчээ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.