
Путин цагаачдад орос хэл заана
ОХУ-ын Ерөнхий сайд Владимир Путин 2013 оноос эхлэн гадаадын цагаачдаас заавал орос хэл, Оросын түүх, уран зохиолын шалгалт авч байхыг санал болгов. Энэ талаар тэрбээр «Независимая газета»- д нийтлэгдсэн «ОХУ: үндэсний асуудал» нийтлэлддээ дурджээ. «Цагаачид манай нийгэмд дасан зохицох нь бидэнд маш чухал байна. Тэгээд ч Орос оронд амьдарч, ажиллахыг хүсtr байгаа хүмүүст манай хэл, соёлыг сур гэсэн шаардлагыг заавал тавих ёстой» хэмээн В.Путин онцлон тэмдэглэв. Дээрх асуудалтай холбог-дуулан Орос улс гадаадаас ирсэн ажилчдад зориулан боловсролын зохих хөтөлбөрүүдийг боловсруулж, санал болгох юм байна. «Гэхдээ зарим тохиолдолд ажил олгогчдын мөнгөөр мэргэжлийн нэмэлт сургалт явуулах шаардлагатай» хэмээн Путин мэдэгдлээ.