Хрушёвын  мэдэгдлээс айгаагүй бол америкчууд хэзээ ч саран дээр буухгүй байсан
2011.09.22

Хрушёвын мэдэгдлээс айгаагүй бол америкчууд хэзээ ч саран дээр буухгүй байсан

Манай давчуухан ертөнцөд орчуулгын ач холбогдол өдөр ирэх тутам нэмэгдэж байна. Орчин үед орчуулгыг робот машинаар хийдэг болсон. Йнгэхэд та түүнийг ашиглаж үзсэн цц. Үнэхээр хөх инээд тань хүрэх байх. Гэхдээ мэдээж орчуулгын алдаанаас болж саран дээр бууж, хүний амьнас хохирсонтой харьцуулшгүй.

 

1956 онд хүйтэн дайн ид өрнөж байлаа. ЗХУ-ын тэргүүн Никита Хрущёвыг америкчууд №1 дайсан гэж үзэж байв. Хрущёв Москва дахь Польшийн элчин яаман дээр хийсэн мэдэгдлээрээ энэ байр сууриа улам баталжээ. Тэр эхлээд капитализм ямар муу, коммунизм ямар мундаг талаар яриад «Бид та бүхнийг булшлах болно» гэж мэдэгдлээ төгсгөв. Нэмж өгүүлэхэд ЗХУ дөнгөж сая устөрөгчийн бөмбөгийг амжилттай туршаад байсан юм.

Иймээс Хрущёвийн энэ мэдэгдлийг цөмийн халз дайнд өдөөн дуудсан хэрэг гэж АНУ хүлээн авчээ. Догшин, хэрцгий оросууд өөрсдийн нь үхлийг хүсч байна гэсэн бодлоос болж, сая сая америкчууд өмдөө норгох шахсан гэдэг.Үнэндээ Хрущёв ингэж хэлээгүй, харин «Та нарыг оршуулах үед бид амьд байсаар байна» гэжээ. Өөрөөр хэлбэл Америк мөхсөн ч бидхийг тэр хүсчээ. Гэтэл буруу орчуулгаас болоод «Биднийг газрын хөрснөөс арчихсан гэж Хрущёвын гар загатнаж эхэллээ. ЗХУ цөмийн пуужингаа харваж, дэлбэлнэ гэж сүрдүүлсэн» хэмээн америкчууд ойлгожээ. Хрущёв бүтэн гурван жил ямар утгатай үг хэлснээ тайлбарлаагүй юм. Тухайн үед ЗХУ хиймэл дагуулаа хөөргөж, дэлхийн анхны тив алгасагч балластик пуужин үйлдвэрлэсэн учраас америкчууд айсандаа эгээтэй л солиорчихоогүй аж.

Харин асуудлыг нөгөө өнцгөөс авч үзвэл хэрэв Хрущёвын мэдэгдлийг алдаатай орчуулаагүй бол ЗХУ, АНУ-ын сансрын өрсөлдөөн өрнөхгүй, америкчууд хэзээ ч саран дээр буухгүй байсан байх даа.
Үхэл тээсэн орчуулга
Анагаах ухаан зэрэг тусгай салбарт мэдээж мэргэжлийн орчуулагч хэрэгтэй. Харамсалтай унь зарим этгээд мөнгөө хэмнэхийн тулд хөндлөнгийн хүний тусламж авах нь залруулшгүй алдаанд хүргэдэг. Жишээ дурдахад олон орны үндэстэн ястан оршин суудаг АНУ-ын Нью-Йорк хотын сэхээн амьдруулах тасагт залуухан испани эрийг хүргэж иржээ. Тэр ухаан алдан унахын өмнөхөн «Бөөлжис цутгаж, дотор муухайрч байна» гэж гомдоллоод амжсан аж. Шинэхэн орчуулагч шууд л түүнийг архиа хэтрүүлсэн хэмээн үзжээ. Ингээд эмч нар испани эрийг архи, хар тамхины хамаарлаас эмчилж эхлэв. Удал-гүй залуу эр нас барсны дараа жинхэнэ онош тодорч, тархины цус бүлэгнэснээс тетраплеги болсныг тогтоожээ.

Энэ өвчний үед дотор муухайрах шинж тэмдэг илэрдэг аж. АНУ-ын 300 сая иргэний 35-хан сая нь испани хэлээр ярьдаг учраас эмчийг уучилж болох юм. Харин орчуулагч салаа утгатай энэ үгийг зал-хууралгүй толь бичгээс харсан бол эмч нар тэр залуугийн амийг аварч чадах байжээ. Иймээс та гадаад хэлийг сайн сурч амжил-гүй хилийн дээс алхвал бөөлжис бүү цутгаасай гэж л залбираарай даа.

АНУ-ын олон муж 2009 оноос «Эмийн сангууд эмийг заавал орчуулсан заавартай хамт зарах ёстой» гэж шаардах болов. Учир нь бизнесийн бусад салбарын адил эмийн санг ч харамч, мөнгөний шуналтай хүмүүс эзэмших тохиолдол бий. Шалгалтын дүнд эмийн сангуудын гурван хувь нь мэргэжлийн орчуулагчийн үйлчилгээ авсан, үлдсэн нь автомат орчуулга ашигласныг тогтоов. Орчуулгын автомат программын талаас илүү хувь нь ноцтой алдаатай байжээ. Жишээлбэл хоёр удаа уух гэснийг хоёр удаа үнсэх, дотуур уух гэснийг багахан хэмжээгээр уух гэж орчуулсан байна. Тэр бүү хэл «Энэ эмийг 416 удаа уугаад над РУУ 72 жилийн дараа утастаарай» гэж орчуулсан тохиолдол илрэв. Хамгийн аймшигтай нь даралтын эмийн зааварт өдөрт нэг удаа ууна гэснийг 11 удаа хэмээн орчуулжээ. Яагаад гэвэл Английн «1» нь испанийн «11» гэсэн тоотой адил бичигддэг аж.

Мөн испани хэлтэй 13 өвчтөний бичлэгийг хянаж үзэхэд зургаа нь мэргэжлийн орчуулагчийн тусламж авсан бол долоо нь тохиолдлын хүнээр, тухайлбал гэр бүлийн гишүүн, сувилагчаар орчуулуулсан байв.Та манай энэ материалыг суу-гаад уншиж байгаа гэж найдна.Учир нь шоконд оруулам мэдээгта бүхэнд хүргэе. Шалгалтааралбан ёсны орчуулагч 231 алдаахийснээс 53 хувь нь гэм хоргүйбайсан Харин «тохиолдлын» орчуулагчид 165 алдаа гаргаснаас 72 хувь нь ноцтой аюулд хүргэхээр байв.
Картер ард түмнээ айлгав
АНУ-ын Ерөнхийлөгч Жимми Картер 1973 онд коммунист Польшид анх удаа айлчилжээ. Та Ерөнхийлөгч Барак Обама талибануудын дэглэм ноёрхсон улсад хэвлэлийн хурал хийлгэлээ гээд төсөөл дөө. Тэгээд айлчлалаасаа нэг өдрийн өмнө Обама «Би талибан бүсгүйтэй секс хийхийг хүсч байна» гэж мэдэгдсэн бол яах бол. Картерын айлчлал яг ийм байсан. Өдөрт 150 доллар авдаг, хөлсний орчуулагч Ерөнхийлөгчийн яриаг орчуулжээ. Польшоор муухан ярьдаг тэрбээр бараг өгүүлбэр бүрд алдаа хийж байв.

Картерийг «Би өнөө өглөө АНУ-гаас нислээ» гэхэд «Би АНУ-аас явсан, хэзээ ч тийшээ буцаж очихгүй», харин «Миний энд ирсэн шалтгаан бол та нарын саналыг сонсч, ирээдүйн төлөвлөгөөг тань ойлгох гэсэн юм» гэснийг «Би польш эрчүүдийг хүсч байна» гэх жишээтэй. Польшууд Картерийн энэ үгнээс учиргүй жийрхэж, тэр орчуулагчийн үйлчилгээнээс татгалзаагүй бол бас ямар ч үймээн дэгдэх байсан юм билээ, Гэхдээ тэр Польшийн үндсэн хуулийг олны доог болгож, бас «Танай улс бүх ханаа ингэж баасны өнгөөр буддаг уу гэж АНУ-ын Ерөнхийлөгч асууж байна» гэж «орчуулаад» амжсан байна. Иймээс тэр орчуулагчийг халж, хүлээн авалтад өөр хүнийг хөлслөв.

Картер босч үг хэлээд орчуулахыг хүлээв. Гэтэл орчуулагч ганц ч үг хэлсэнгүй. Картер дараагийн өгүүлбэрээ хэлсэн ч тэр дахиад л амандаа ус балгасан мэт дуугүй байсаар. Учир нь хоёр дахь орчуулагч Картерийн юу ярьж байгааг ойлгохгүй байсан учраас дуугүй байсан нь дээр гэж шийджээ. Польшийн Ерөнхийлөгч ёслолыг үргэлжлүүлэхийн тулд өөрийн орчуулагчаа дуудахаас өөр аргагүй болсон байна. Ийнхүү Картер Польш даяар онигооны эзэн болжээ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.