МАН-ын залуу гишүүд жигүүр байгуулна
Тэд МАН-ын дарга С.Батболдод "Энэ жилийн сонгуулиар МАН УИХ-д 25, НИТХ-д 10 суудал авч ялагдал хүлээсэн нь намын удирдлагууд (Намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга нар, Удирдах зөвлөл, Нийслэлийн намын хороо) бүрэн бүрэлдэхүүнээрээ хариуцлага хүлээж, огцрох хангалттай үндэслэл болсон" гэсэн сануулга хүргүүлсэн байна.
Мөн жигүүр байгуулах саналыг нь намын Бага хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах, намын нийт гишүүний өмнө амласнаа биелүүлж, намын удирдлагууд ажлаа сайн дураараа хүлээлгэн өгөх МАН-ын цаашдын баримтлах бодлого шийдвэрийн талаар нээлттэй хэлэлцэх, нийт гишүүний саналыг сонсох ажлыг үүр бүр дээр зохион байгуулахыг шаарджээ. Тэд шаардлагынхаа хариуг энэ сарын 24-ний дотор авахыг хүсчээ. Шинээр байгуулах МАН-ын жигүүр одоогоор 36 гишүүнтэй аж.