Хүүхдэд ээлтэй цэцэрлэг байгуулна
2012.08.15

Хүүхдэд ээлтэй цэцэрлэг байгуулна

Төслийн хоёр дахь үе шатыг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол өчигдөр боллоо. Уг төсөл нь 573.8 мянган ам.долларын санхүүжилттэй. Гурван жил хэрэгжих төслийг Япон улсын Гадаад хэргийн яамны Олон улсын хамтын ажиллагааны газрын Төрийн бус байгууллагыг дэмжих тэтгэлэг олгох хөтөлбөрөөс санхүүжүүлж байгаа аж.

 

“Төслийн хүрээнд хүүхдийн эрүүл аюулгүй, сурч хөгжих таатай орчныг бий болгоход дэмжлэг үзүүлэх замаар сургуулийн өмнөх насны хүүхдэд халамж, хамгаалал, боловсролын чанартай үйлчилгээ үзүүлдэг хүүхдэд ээлтэй цэцэрлэгийн загвар бий болгох зорилготой. Хоёр дахь үе шатандаа нийслэлийн Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн багш, арга зүйчдийг сургалтад хамруулна. Мөн МУБИС-ийн Сургуулийн өм нөх боловсролын сургуулиас зохион байгуулдаг цэцэрлэгийн болон туслах багшийн мэргэжил дээшл үүлэх сур галтын агуулга, арга зүйг сайжруулж, чадавхийг бэх жүүлэхэд дэмж лэг үзүүлнэ. Мөн дүүрэг тус бүрийн нэг цэцэрлэгийн ариун цэврийн өрөөг бүрэн засварлана” гэж уг төслийн зохицуулагч А.Отгончимэг ярилаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.