2012.08.20

Бага ангийн сурах бичгийг төрөөс бүрэн хангана

Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд нийт 194.966 хүүхэд суралцана. Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн 96214 сурах бичгийг төрөөс бүрэн хангах бол, дунд, ахлах ангийнхны сурах бичгийн 40 хувийг сургуулийн номын сангаар дамжуулан олгох гэнэ. Түүнчлэн амьдралын баталгаажих түвшнээс доогуур орлоготой, нэг өрхөөс гурав ба түүнээс дээш хүүхэд сургуульд хамрагдаж байгаа тохиолдолд, мөн бүтэн болон хагас өнчин хүүхдүүдэд сурах бичгийг үнэ төлбөргүйгээр өгөх юм байна.

1, 3, 4, 5, 8, 9,10 дугаар ангийн 89 нэр төрлийн 433.485 сурах бичиг хэвлэж тараахаар БСШУЯ төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар 73 нэр төрлийн 431.432 сурах бичгийг дүүргүүдэд хүргүүлээд байна. “Боловсролын салбарын ши нэч лэл төсөл” хөтөлбөрийн хү рээнд XIII-X ангийн нийт 20168 багц сурах бичгийг шинээр хэвлэжээ. Сурах бичиг хэвлэсэн компаниуд БСШУЯ-тай хамтран зөвшилцсөний үндсэн дээр 2250-3420 төгрөгөөр дунд, ахлах ангийн сурах бичгийг өөрсдийн гэрээт борлуулагчид болон номын дэлгүүрүүдээр дамжуулан худалдах аж.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.