БНАСАУ-ын тэргүүн хатагтайн хувцаслалт олныг алмайруулав
2012.09.07

БНАСАУ-ын тэргүүн хатагтайн хувцаслалт олныг алмайруулав

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны гэргий Ли Соль Ю улс оронд нь эрх чөлөөний салхи сэвэлзэж буйг алхам бүртээ мэдрүүлж эхэлжээ. Тэрбээр «Диор»-ын цүнхтэй гарч ирснээсээ хойш сарын дараа дахиад л олны анхааралд өртөв.Энэ удаа Ли Соль Ю хар өнгийн өмдийг цагаан туфльтэй хослуулан өмсчээ.


Өмнө нь поп од байсан гэх тэрбээр нөхөр Ким Чен Уны хамт Пхеньяны шилний уйлдвэрээр айлчлах үеэрээ ийнхүу гангарсан Хойд Солонгосын удир-дагч үйлдвэрийн менежерт зааварчилгаа өгч байгааг Төв телевизээр дамжуулсан байиа.Уг нь Хойд Солонгосынэмэгтэйчүүдэд суүлийн хэдэн арван жилийн турш саарал, ногоон, хөх өнгийн урт банзлаас өөр хувцас өмсөхийг хориглодог байжээ.

Энэ талаар «The Telelgraph» агентлаг мэдээлэв. Үүнээс өмнө Ким Ген Хи болон Ким Чен Ирийн эгч л өмд өмсөх эрхтэй байсан аж.Ким Чен Ун засгийн эрхэнд гарсныхаа дараахан БНАСАУ-ын нийгмийн ёс суртахууныг тодорхой хэмжээгээр өөрчилж эхэлсэн билээ. Тухайлбал, тэрбээр өнгөрсөн наймдугаар сарын дундуур эмэгтэйчүүд хотоор дугуй унаж явахыг хориглосон хуулийг цуцалсан. Мөн бүсгүйчүүдийг жинсэн өмд өмсөж, өсгийтэй гутлаар гангарахыг зөвшөөрсөн байна.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.