2012.09.20
Хэрэв бүлгийг нь байгуулбал МАН Цэцэд хандсан гомдлоо татах уу?
УИХ дахь МАН-ын бүлэг албан ёсоор байгуулагдаагүйн улмаас олонхи цөөнхийн хооронд зөрчил үүсч явсаар ээлжит бус чуулган өндөрлөв. Олонхи болон УИХ-ын дарга З.Энхболд "МАН-ын гишүүд бүлэг байгуулсан тухайгаа 24 цагийн дотор мэдэгдээгүй учраас бүлгийг нь зарлах боломжгүй" гэж гэдийв.
Сонгуулийн үр дүнгээр суудлаа сэлгэж цөөнхийн байранд шилжсэн МАН-ын гишүүд "УИХ-ын даргыг томилохдоо АН-ынхан Үндсэн хууль зөрчсөн. Тиймээс Цэцэд гомдол гаргасан" гэсээр өдий хүрлээ. Саяхныг хүртэл аль аль нь дээрх байр сууриндаа бат зогсч байв. Саяхныг хүртэл гэсний учир нь УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан уржигдар өгсөн ярилцлагадаа "Манай бүлгийг хүлээн зөвшөөрчихвөл УИХ-ын дарга өөреө ч баталгаажина" гэжээ.
Нэг үгээр хэлбэл, манай бүлгийг албан ёсоор байгуулсан тухай зарлаад өгчих. Хариуд нь бид УИХ-ын даргын томилгоог хууль ёсных гэж үзнэ гэсэнтэй адил утгыг МАН-ын "толгой хуульч"-дын нэг Д.Лүндээжанцан хэллээ. Энэ нь тус нам бүлэгтэй болохын тулд хууль бус гээд байсан З.Энхболдыг хүлээн зөвшөөрч эхэллээ гэсэн үг.
АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат болон бусад гишүүд нь МАН ямар нэгэн зүйлийг барьцаалж, эсвэл тохиролцож асуудлыг шийдэх гэдэг хэмээн шүүмжилдэг. Гэтэл энэ бүхэнд хариулт өгөх гэж байгаа юм шиг хашир парламентч, хуульч Д.Лүндээжанцан ингэж мэдэгдсэн нь улстөрийн хүрээнийхний анхаарлыг татлаа. Түүнийхээр бол МАН-ын бүлгийг байгуулбал З.Энхболдыг УИХ-ын даргаар сонгосон нь хуульд нийцэж баталгаажих юм байна. Харин бүлгийг нь байгуулахгүй бол УИХ-ын даргын томилгоо хууль бус. УИХ-ын дарга З.Энхболд болохоор МАН-ын бүлгийг байгуулбаг хууль зөрчинө гэдэг. Аль нь үнэн болж таарах вэ Улстөрийн зөвшилцөл хийж болно. Харин хуулиар зөвшилцөн тохирч болох уу. Хэрвээ ингэж тохиролцвол МАН Цэцэд өргөдөл гаргаж илүү ажил удсандаа хүлцэл өчих болж байна.
Нөгөөтэйгүүр УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд С.Дэмбэрэл, Ц.Цолмон нарын гишүүдийн өргөн барьсан бүлэг байгуулахтай холбоотойгоор УИХ-ын тухай болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг оруулаагүйг зарим хүн "МAH Цэцэд гapracaн гомдлоо татаж авна гэхийг АН хүлээж байна. Хэрвээ гомдлоо буцаана гэвэл бүлгийг нь байгуулж өгөх тохиролцоо хийхийг үгүйсгэхгүй" гэсэн таама дэвшүүлж байлаа. Тэдний дэвшүүлсэн энэ таамаг үнэн байж магадгүй.
Ямар ч гэсэн С.Дэмбэрэг Ц.Цолмон гишүүний өргөн барьсан хуулийн төслий ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын ес дүгээр эрэмбэлсэн байна лээ. Есдүгээр байрт эрэмбэлэгдсэн асуудлыг хэлэлцэхээс өмнө 2013 оны улсын төсвийн тухай хуулиас эхлээд олон чухал асуудлыг хэлэхцэхээр байгаа. Чухал гэсэн тэр бүх асуудлыг AН урьдын адил цөөнхгүйгээр , тэднийг таслах эрхгүйгээр хэлэлцэнэ гэсэн үг.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.