2012.08.23

Ш.Сайхансамбуу Нийслэлийн МАН-ын дэд даргаар ажиллана

Нийслэлийн МАН-ын даргаар Ц.Сандуй томилогдон ажлаа эхлээд байгаа юм. Харин Нийслэлийн МАН-ын дэд даргаар УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу  томилогдсон байна. УИХ-ын сонгуульд нэр дэвшиж чадаагүй ч тэрбээр улс төрийн тогооноос холдохгүй гэж мэдэгдэж байсан тэрбээр, сонгуульд ялагдал хүлээсэн Нийслэлийн намын хороонд орж  ажиллахаар болж байна.Уг нь нийслэлийн намын хороодыг энэ долоо хоногт хуралдуулж, дүүргийн хороодын дарга нарыг солих тухай асуудал ярина гэж байсан юм. Харин дүүргийн хороод эсэргүүцэж, сонгуульд муу оролцсон нь дээд удирдлагуудын алдаа тул ингэж доод шатны халаа солио хийх шаардлагагүй гэж эсэргүүцсэн юм байна.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.