2012.08.20

Ц.Батбаяр ууртай байна

Ер нь МАН сүүлийн үед томилгоог юунаас ч дээгүүр тавьдаг болоод байгаа. Нийслэлийн МАН-ын хурал ч бас тиймэрхүү янзтай болж. Өмнө нь мэдэгдэж байснаар НЗД-ын орлогч асан Ц.Сандуй, УИХ-ын гишүүн асан Ц.Батбаяр хоёр нэлээд ширүүн өрсөлдөж. Өрсөлдөж ч гэж, Ц.Батбаяр Нийслэлийн МАН-ын дарга болох гэж тун их чармайжээ. Тэрээр хурлын төлөөлөгчдед хандан, өмнө нь энэ ажлыг хийж байснаа, УИХ-ын гишүүнээр удаан жил ажилласнаа ярьж өгч. Мөн одоогийн Нийслэлийн МАН болохгүй байна гээд ирэх жилүүдэд хийх төлөвлөгөөгөө, мөрийн хетөлбөр бэлдчихсэнээ танилцуулсан байна. Гэсэн ч гишүүд нь түүнийг биш, Д.Сандуйг сонгожээ. Эрхзм гишүүн асан Ц.Батбаяр тун их бухимдалтай хурал өндөрлүүлжээ. Унасан хүн ууртай гэж...

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.