2012.09.24

Улсын үйлдвэрийн газар болон академи байгууллаа

Монгол улсын их хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, яам, агентлагийн үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн үргэлжлүүлэхэд шаардлагатай орчин, нөхцөлөөр хангах, нийтлэг үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий  “ Төр засгийн үйлчилгээ эрхлэх газар” улсын төсөвт үйлдвэрийн газар, Гадаад харилцааны яам, түүний системийн байгууллагууд, Монгол улсад суугаа гадаадын дипломат төлөөлөгчийн газруудын үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай нийтлэг үйлчилгээ үзүүлэх  үүрэг бүхий “ Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” улсын төсөвт үйлдвэрийн газар, төрийн бодлогыг хэрэгжүүлэх талаар төр, захиргааны байгууллагуудад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, нийтийн албан хаагчдыг сургах, давтан сургах, нийтийн албаны хүний нөөцийн менежментийг боловсронгуй болгох талаар судалгаа, шинжилгээ  хийх, сургалт зохион байгуулах үүрэг бүхий Удирдлагын акамемийг байгуулах тухай асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас хэлэлцээд, тогтоол гаргахаар боллоо.

 Дээрх байгууллагуудын орон тооны хязгаарыг тогтоохдоо өмнө байсан орон тооноос нэмэгдүүлэхгүй байх арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт даалгалаа. Засгийн газрын авто баазыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын харьяанд ажиллуулах зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгт даалгав.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.