Г.Баярсайхан: Бидэнд өр тэглэсэн гэх хөзөр дэлгэсэн ч дахин босгож ирж байна
2010.12.17

Г.Баярсайхан: Бидэнд өр тэглэсэн гэх хөзөр дэлгэсэн ч дахин босгож ирж байна

УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай ярилцлаа. Сүүлийн үед гарсан хууль тогтоомж шийдвэрийн тухай түүний угийг сонссон юм.

-Хөдөө аж ахуйн бараа, түүхий эдийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ хуулиар ченжүүдийг дэмжих нь гэж хүмүүс ярьж байна. Энэ талаар таны бодол?


-Өнгөрсөн 20 жилд "Монгол Улсын түүхий эд бэлтгэлийн систем зэрлэг зах зээлийнхээ зарчмаар явж ирсэн. Энэ хугацаанд манай оронд түүхий эд нийлүүлэлтийг зохицуулах ченжийн систем бий болсон. Одоо батлагдах гэж байгаа хуулийг харж байхад энэ ченжийн системийн өнгийг өөрчлөх аястай байна. Нийгэмд зарим хүн ченжийг үнэ өсгөдөг, болох бүтэхгүй зүйл хийдэг гэж ад үздэг тал бий. Харин миний бодлоор тэр хүмүүс чинь түүхий эд нийлүүлдэг гол зангилаа нь болоод байна. Тэднийг адлахгүйгээр хөдөө аж ахуйн биржийн зохион байгуулалтад оруулахдаа'сургалтанд хамруулж, арай боловсронгуй цахим сүлжээгээрээ биржийн үйл ажиллагаагаа явуулж чадвал сайн.

-Биржбайгуулахад амжилтанд хүрээгүй түүх бас бий?

-Өмнө нь бирж байгуулж байсан олон түүх бий. Тэдгээр нь үйл ажиллагаа  явуулах чадваргүй болж, зах зээлийнхээ жамаар арчигдсан. Маш сайн үндэслэлтэй судалгаа хийж байж хуулийн төслөө оруулж ирсэн болов уу гэж үзэж байна. Хамгийн гол нь, нэг зүйлд их санаа зовоод байгаа юм. Монгол Улс бизнесийн орчноо тунгалаг болгоно гэж их ярьж байна л даа. Олон зөвшөөрөл лицензийг цуцлах шаардлагатай. Дэндүү олон зөвшөөрөл лиценз, гарал үүслийн гэрчилгээ байх тусам төрийн байгууллагуудын хүнд суртал, авилга, хээл хахууль буурахгүй. Хөдөө аж ахуйн бараа, түүхий эдийн биржтэй бол гэмээ нь экспортоор гарч буй бүтээгдэхүүнд дахиад гарал үүслийн бичгийг холбогдох хүмүүс нь олгоно гэж байна.

-Энэ нь төрөөс дахиад л хараат байна гэсэн үг үү?

-Төрөөс хараат бус, өөрөө зах зээлийнхээ өрсөлдөөнөөр явж байсан нийлүүлэлтийг буруу тийш нь эргүүлчих вий. Төр оролцсоноороо авилга, хээл хахуульд автуулах вий гэсэн эмзэглэл байна. Миний бодлоор бирж байгуулахад төрийн оролцоо маш бага байх ёстой. Бидний гол тулгуурлах зүйл юу вэ гэхээр өнөөдрийн ченжүүдийг сургах, эргүүлээд зохион байгуулалтад оруулах юм. Хувийн хэвшилд нь, тэр ченж гээд байгаа хүмүүст нь илүү анхаарах ёстой. Чөлөөт ардчилсан, зах зээлийн эдийн засагтай нийгэм байгуулна гэж ярьж байгаа мөртлөө үнэндээ төсөв батлахад төрийн оролцоо 52 хувьтай болчихсон байдаг. Бид төрийн оролцоог аль болох багасгана гэж ярьж байгаа мөртлөө бүх зүйл рүүгээ эргээд социализм руу орж байгаа мэт аяс харагдаад байна гэж ойрын үед их шүүмжилж байна. УИХ болон бусад институциэс засгаас гарсан тогтоол хөтөлбөр аль болох хувийн хэвшилд тулгуурладаг байх ёстой. Энэ янзаараа явах юм бол бүх юм төвөөс хараат, нэг даргын гарын үсгээр шийдэгддэг тэр байдал руугаа орох шинж харагдаад байгаа юм.

-Эргээд социализм руу явж байна гэлээ. Гэтэл энэ хөдөө аж ахуйн биржид'малчдаас эхлээд малыг нь худалдаж аваад цаашаа бирж рүү зардаг байх юм уу, эсвэл гэрээгээр арилждаг байх юм уу. Ченжүүдээс ялгаагүй юм биш үү?

-Миний харж байгаагаар биржийн тухай энэ хуулийн төсөл ченжийг арай боловсронгуй хэлбэрт оруулъя гэсэн санаа. Худалдаж авчихаад бирждээ өгөх үү, бирждээ өгсний дараа цаашаа худалдах уу гэдэг тодорхойгүй байна. Хөдөө хээр, хэдэн уулын цаана байгаа хоёр хүний дунд арилжаа наймаа яаж өрнөж байгааг мэдэх арга байхгүй шүү дээ. Биржийн асуудал бүх асуудлыг нэг дор хамруулахгүй, нэгээхэн хэсэгт л эхэлж хамаарах болов уу. Дөнгөж эхэлж байгаа учраас бүгдийг багтаах нөхцөл боломж харагдахгүй байгаа. Амжилттай хэрэгжвэл хувьчилна гэсэн. Нэг зүйл харагдаж байгаа нь нэгэнт л хувьчлах юм бол дундуур нь заавал төрийн оролцоо бий болгох хэрэг байна уу. Эцсийн эцэст татвар төлөгчдийн мөнгөөр л тэр ажлыг хийнэ шүү дээ. Ченжүүд очиж малчдаас түүхий эд худалдаж авах уу. өөр хүн авах уу гэдгийг бид мэдэхгүй. Үүнийг зааглаж хэлэхэд хэцүү учраас маш сайн анхаарах ёстой зүйлийн нэг.

-Саяхан Оюутолгойн удирдах зөвлөл хуралдсан. Нэг талаас Оюутолгойг маш их яарч гадныханд өгөх гэж байна. Ингэж хуумгай хандах зүйл огт биш гэсэн үзэл бодол дуулдаад байх юм?

-Энэ тал дээр миний байр суурь тодорхой. Оюутолгойн гэрээг өнөөдөр харахад ард түмний эрх ашигт бүрэн нийцэж чадахгүй хууль болсон. Эрх баригчид алхам тутамдаа алдаатай нүүдэл хийж байна. Сая л гэхэд давуу эрхийн хувьцаа гаргалаа. Парламентад ард иргэдээ төлөөлж, шүүлтүүрээр гарч ирсэн гишүүд байгаа. Тэд байр сууриа илэрхийллээ. Давуу эрхийн хувьцаа гаргаснаар монголчуудын эзэмшиж буй 34 хувь буурна гэдэг асуудлыг хөндсөн. Энэ бүхэн нийгэмд ил тод болсноор эрх баригчид нэг алхам ухарлаа гэх үү дээ. Ийм маягаар алхам бүрээ хуудуутай хийж болохгүй. Оюутолгойн гэрээг ярих юм бол хөрөнгө оруулалт нь эргээд зээл болсон гэсэн шүүмжлэл байгаа. 30 жилийн дараа Монголын ард түмэн 52 хувиа авна гэж гэрээнд байгаа. Тэр ч гэсэн болохооргүй л заалт юм. Уг нь УИХ-аас Засгийн газарт үүрэг өгсөн. Хөрөнгө оруулалтаа нөхөж дууссаны дараа зэсийн үнэ өндөр байгаа энэ үед шууд 50 хувиа эзэмших бололцоо бий. Яриад байвал их зүйл бий ч эх орноо гэсэн сэтгэл л  хэрэгтэй

-Ерөнхий сайд ОХУ-д айлчилж байгаатай холбогдуулан манай орны өрийг хойд хөрш дахин цайрууллаа. Хоёр хувийг нь л төлөх болсон гэж байна. Энэ нь 2003 онд тэглэсэн өрийн үлдэгдэл.   Монголчууд  БНХАУ-ын нөлөөнд бүрэн орохгүйн тулд Оросыг налж байна гэсэн   мэдээлэл Орост болон бусад оронд цацагдаж байгаа. Энэ талаар?

-Яах вэ дээ. Манай эдийн засагт урд хөрш, Солонгос, АНУ гэх мэт орнуудын эзлэх хувь асар өндөр болсон. Хойд хөрш манай эдийн засагт маш бага хэмжээнд нөлөөлж байгаа. Эрдэнэт, Төмөр зам, Монголросцветмет гурваас өөр барьцтай юм бараг байхгүй байна. Бид нэгэнт Оростой мөнхийн хөрш учраас ижил тэгш хэмжээнд, эрх ашиг тэнцүү харьцах зайлшгүй шаардлагатай. Өнөөдрийн эдийн засгийн харилцааг харж байхад гаалийн өндөр татвар, арилжаа наймаа хийхэд хүндрэлтэй байна. Манай иргэд нууцаар. хэдэн давхар ноосон цамц өмсөж. хулгайгаар бараа бүтээгдэхүүнээ гаргаж байна. Асар өндөр татвартай шүү, ОХУ. Энэ бол оросууд арилжаа наймаагаа ил тод, чөлөөтэй шударга хийхгүй байгаагийн шинж. Тэр ч утгаараа манай оронтой эдийн засгийн харилцаа нь эргээд хумигдаад байгаа байхгүй юу. Оросууд манайд дэлгэх хөзрийн хэлбэр болгож, тэглэсэн нэртэй өрөө дахин босгож ирж байна. Үүгээрээ монголчуудад шахалт дарамт үзүүлэх гэсэн санаа юм болов уу. Өрийг чинь тэглэлээ. Оронд нь манайд өөр зүйл өг гэсэн л схем байгаад байх шиг байна. Мөнхийн хөршүүд учраас аль болох нээлттэй байх хэрэгтэй. Бид асар их орлого оруулж байхад манайхаас юм авахгүй байх нь шударга бус. Урд хойд хоёр хөрштэйгөө ижил тэнцүү харилцах ёстой бодлого угаасаа бий шүү дээ.

-Ардчилсан намын баярын хурал дээр Да.Ганболд дарга "Манай улс түүхийн үечлэлээр харвал нүүрс, хар төмөрлөгийн үед байна. Энэ нь хаа байсан 1949 оны төмөр замын гэрээгээ шинэчлээгүй байгаагаас тод харагдана" гэж байсан?

Дэлхийн хөгжил өдөр хоногоор биш цаг минутаар хэмжигдэж байна. Яах аргагүй улс орны хөгжил тийм хурдтай байх хэрэгтэй. Хагас зуун жилийн өмнөх гэрээ хэвээрээ байна гэдэг шинэчлэх шаардлагатайг  харуулж. байгаа  юм.   Хамгийн энгийн жишээ гэхэд манай галт тэрэгнийхурд цагт 60 км юм билээ. Түүнийг   зүтгүүрийнх нь хүчин чадал, замынх нь   дэр мод зэргээс хамаардаг байх. Гэтэл  дэлхийд тэр байтугай Солонгост гэхэд л хурд нь 200 км-д хүрчихсэн байна.Ямар  их хоцрогдсон  байгаа нь харагдаж байгаа биз дээ.Тиймээс   төмөр   замынхаа гэрээг зайлшгүй шинэчлэх шаардлагатай.

-Сүүлд гаргасан хууль, тогтоомжуудаас санал зөрөх, хэлэхгүй өнгөрч болмооргүй зүйл юу байв?

Эрчим хүчний салбарын тогтоол гэхэд архаг өвчтэй настай хүний өвчин нь хааяахурц хэлбэрээр илрэхэд нь дарахьн тулд хүчтэй эм ч юм уу, цаг нөхцөөсөн, тухайн үед нь галыг нь унтраах арга хэрэглэдэг. Тэгсэн ч өвчин нь архаг хэвээрээ л байдаг. Сая УИХ яг л ийм эм дом хэрэглэлээ. Аль эрт зах зээлийн хуульд нь захируулж, үнийг нь чөлөөлөх хэрэгтэй байсан юм. Гэхдээ төр иргэдийн амьдралд хүндрэл учруулахгүй, хөнгөлөлттэ й үнээр цахилгаан болон татаас өгөх шаардлагатай. Энэ оруулж ирсэн тогтоолд өрийг тэглэдгээрээ тэглэсэн нь цаг үеийн л асуудал 2013 оноос зах зээлийн өрсөлдөөнт хэлбэрт оруулъя гэснийг 2014 он хүртэл хойшлуулчихсан; байна. Монголчууд хэлдэг дээ, зовлонгийн түргэн, жаргалын удаан гэж. Нэгэнт туулахаас гарцаагүй зүйлийг хойшлуулах нь үр дүнд хүрэхгүй л юм. Нотариатын хуулийн тухайд гэвэл зах зээлийн нөхцөлд зайлшгүй хэрэгтэй л дээ. Гэхдээ сүүлийн үед нотариатын байгууллага өөрөө хүнд cypталын хэлбэр болсон байна. Социализмын үед сайн дээд сургууль төгсчихвөл ажилтай гэдэг байсан бол одоо хуулийн анги төгсчихвөл нотариатч хийгээд хэдэн төгрөг зулгаагаад хэвтээд байна гэж сэтгэдэг болж. Тэгэхээр хуулийн байгууллага нотариатаа хүнд сурталд автаж байгааг анхаарах хэрэгтэй юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.