2012.10.02

Цэцийн гишүүн Т.Лхагва: МАН-ын гомдлыг маргааш нягталж дуусна

Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Т.ЛХАГВААС дараахь тодруулгыг авлаа.  УИХ-ын дарга З.Энхболдыг хууль бусаар сонгосон гэж үзэн МАН-аас Цэцэд өргөн барьсан гомдлыг тэрээр нягталж байгаа юм.
-Таныг МАН-аас Цэцэд өргөн барьсан гомдлыг хянаж байгаа гэж сонслоо?
-Тиймээ. Энэ гомдол надад хуваарилагдсан. Маргаан үүсгэх шаардлагатай эсэхийг нягтлах ажил явагдаж байгаа. Маргааш орой 18.00 цагт нягглан шалгах ёстой 14 хоногийн хугацаа дуусна. Үүнээс өөр мэдээлэл өгч чадахгүй нь. Угаасаа дэлгэрэнгүй мэдээлэл өгөх хориотой байдаг юм.
-Нарийн судалж нягтлах шаардлагатай гэж үзвэл дахин 14 хоног сунгадаг гэсэн байх аа?
-Тийм зүйл байхгүй. Гэхдээ МАН-аас ирүүлсэн УИХ-ын даргатай холбоотой гомдол нэлээн ээдрээтэй. Логикийн зөрчилтэй асуудал их байгаа.
-Хугацаа сунгадаггүй юм бол маргааш орой гэхэд маргаан үүсгэж дунд суудлын хуралдаанаар хэлэлцэх эсэх нь тодорхой болно гэсэн үг үү?
-Тэгж ойлгож болно. Цэцийн гишүүний дүгнэлтийг нөгөөдөр олон нийтэд мэдээлэх байх.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.