Д.Дондог, Д.Батхуяг, Ц.Болд нарын хэрэгтэй прокурор танилцаж байна
Зүүн гар талаас: Ц.Болд, Д.Батхуяг, Д.Дондог
2012.10.22

Д.Дондог, Д.Батхуяг, Ц.Болд нарын хэрэгтэй прокурор танилцаж байна

УИХ-ын гишүүн асан Д.Дондог нарт хол богдох хэргийг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлэв. Хэргийг удах - гүй шүүхэд өгөх гэж буй талаар Нийслэ лийн прокурорын орлогч Е.Сагсай өнгөрсөн баасан гаригт хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ. УИХ-ын гишүүн асан Д.Дондог болон түү- ний туслах Г.Сайнбаяр, А.Батбилэг, Л.Мөнх сайхан, эрүүгийн төлөөлөгч А.Ариунболд, Д.Баа - санхүү нарыг уг хэрэгт холбог дуулж, Эрүү гийн хуулийн 148 дугаар зүйлийн дөрөв дэх хэсэгт зааснаар “Бусдын эд хөрөнгийг зо хион байгуулалттайгаар бүлэглэн, онц их хэмжээ гээр залилж авсан” гэх үндэслэлээр яллагдаг чаар татсан байна. Д.Дондог 2008 оны хоёрдугаар сарын 8-нд өөрийн шадар туслах Г.Сайнбаяртай хамтран “Меридан” гэх компанид орон сууц ба рих газрын зөвшөөрөл олж өгнө гэж 242 мян ган ам.доллар буюу 400 орчим сая төгрөг авчээ.

Энэ мөнгөө тэрбээр тухайн жил болсон УИХын сонгуулийн сурталчилгаандаа ашигласан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байна. Г.Сайнбаяр цанын бааз байгуулах га зар олж өгнө хэмээн бусдаас их хэмжээний мөнгө залилж авсан хэрэгт холбогдоод буй юм. Ашигт малтмалын газрын даргаар ажил лаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиг ласан хэрэгт буруутгагдаад буй Д.Батхуягт холбогдох хэргийг Авлигатай тэмцэх газрын Мөр дөн шалгах хэлтсээс яллах дүгнэлт үйлдүүлэ хээр НПГ-т ирүүлжээ. ҮАБЗ-өөс гаргасан ашигт малт малын хайгуулын лиценз олгохыг хязгаар лах шийдвэрийг зөрчиж, АМГ-ын даргаар ажил лаж байхдаа албаны эрх мэдлээ хэтрүүлж, 120 орчим лиценз хууль бусаар олгосон нь АТГ-аас явуулсан мөрдөн байцаалтын явцад тодор хой болсон аж.

Мөн “Саусгоби Сэндс” компанийн хайгуулын таван лицензийн хугацаа дуусаж, АМГ-ынхан цуцлах дүгнэлт гаргаад байтал Д.Батхуяг дөрвийнх нь эрхийг сэргээж, нэгийг нь хувьдаа авсан хэрэгт яллагдагчаар татагдсан байна. Ингэхдээ АМГ-ын Геологи, уул уурхайн кадастрын газрын дарга Д.Даваацогтоор дүгнэлт гаргуулж, найзынхаа “Зэлмэ” компанийн захирал Н.Жаргалсайханы нэр дээр лицензийг шилжүүлсэн аж. Найздаа шилжүүлсэн лиценз нь 5261 улсын бүртгэлийн дугаартай 72000 га талбайд 42 сая тонн нүүрсний нөөцтэй, хоёр тэрбум ам.долларын үнэлгээтэй газар байсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон гэнэ. Энэ хэрэгт АМГ-ын дарга асан Д.Батхуягаас гадна тус газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын дарга асан Д.Даваацогт, “Зэлмэ” компанийн захирал Н.Жаргалсайхан, иргэн Бат-Ирээдүй нарыг яллагдагчаар татаж, Н.Жаргалсайханыг цагдан хорьж буй аж. Д.Батхуягийн хэргийг мөрдөн шал гах явцад “Саусгоби Сэндс” компани 150 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн нь илэрчээ. Тус компанийн санхүү эрхэлсэн захирлаар ажиллаж байсан Дэвид Лехов, Ден нис Дортаж нар их хэмжээний татвараас зайлс хийж, улмаар ажлаа өөр хүнд шилжүүлээд манай улсаас явжээ. Уг хоёр хүнийг гадаадаас авчран шалгах эрх зүйн орчин байхгүй учраас хэрэгт ойлгомжгүй байдал үүссэн байна. Гэхдээ их хэмжээний татвараас зайлсхийсэн хэрэгт тус компанийн удирдлагуудыг шалгахаар болжээ.

Түүнээс гадна Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Болдод холбогдох хэргийг энэ сардаа багтаан Баянзүрх дүүргийн шүүхэд шилжүүлэхээр болж буй гэнэ. Ц.Болдыг Хот тохижилтын газрын дар гаар ажиллаж байхдаа Улаанбаатар хотын Захирагчийн албаны Орчны бохирдол, хог хаягд лын менежментийн хэлтсийн дарга асан Н.Дэлгэрбаяр, Хот тохижилтын газрын нягтлан бодогч Н.Баяраа нартай тохиролцон албан тушаалаа урвуулж, онц их хэмжээний хохирол учруулсан, төсвийн хөрөнгийг бүлэглэн завшсан хэрэгт буруутгаж буй. Ц.Болд цас хайлуулах химийн бодисыг гадаа даас гэрээгээр нийлүүлэх нэрийн дор төсв өөс хөрөнгөөс их хэмжээний мөнгө гар гуулж, хуурамч баримт бүрдүүлэн 88 сая төгрө г ийн хохирол учруулсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоосон байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.