УИХ-ын хоёр гишүүн Ерөнхий сайдад асуулга тавьжээ
УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, Я.Батсуурь нар Ерөнхий сайдад асуулга тавьжээ.Тэд авлига, хээл хахууль, төрийн байгууллагын хүнд суртал улам нэмэгдэж улс орны хөгжил дэвшил, ардчиллыг бэхжүүлэх үйлсэд томоохон саад бэрхшээл учруулж, улмаар манай улсын нэр хүндийг олон улсын хэмжээнд доош татаж байнагээд улс төрийн намууд, улстөрчид авлига, хээл хахуультай тэмцэх тухай зөвхөн сонгуулийн үеэр ярьж амлаад бусад цагт энэ талаар тодорхой арга хэмжээ авах нь бүү хэл, ярьж\хэлэлцэхээ больсныг анхааруулжээ.
Тэгээд Төрийн өндөр албан тушаал, төсвийн хөрөнгө оруулалт, улсын үйлдвэрийн газруудыг дагасанэлдэв авлига, хээл хахууль, шахааны бизнес хэрээс хэтэрч, улс орны хөгжил, иргэдийн амьжир-гаанд төдийгүй үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц ноцтой байдалд хүргэж байна.
Судалгаанаас үзэхэд иргэд улс орныхоо хөгжил дэвшлээс илүүтэй нийгэмдээ шударга ёс тогтоох, авлига, хээл хахуулийг устгахад санаа зовж байгаа нь харагдаж байна.
Иргэдийнхээ хүсэн хүлээж буй энэ мэт чухал асуудлуудад голлон анхаарч шийдвэрлэх нь ардчилсан төрийн үндсэн үүрэг байх ёстой учир авлига, хээл хахуультай тэмцэх талаар Засгийн газраас ямар ажил, арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа тухай УИХ-д мэдээлнэ үү" хэмээсэн байна. Эрдэнэт үйлдвэр Улаанбаатар төмөр зам МИАТ, ИНЕГ, цахилгаан станцууд, нүүрсний уурхайнууд болон бусад томоохон улсын үйлдвэрийн газруудыг олон ул сын нэр хүндтэй аудитын компаниар нэн даруй шалгуулна уу" гэжээ.