С.Эрдэнэ: Би Л.Бадралын энгэрт одон зүүж өгөөгүй
УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа.
-Тантай холбоотой шүүхээр шалгагдсан хэрэгт улсын яллагчаар оролцсон прокурор Л.Бадралт ямар үндэслэлээр ажлаасаа халагдсан юм бэ? Бас түүний зүгээс удирдлагууддаа бичсэн гэх 11 хуудас матаас нэртэй материал ямар учиртай юм бол?
-Надад холбогдуулсан хэргийг 2008 оны 12 дугаар сарын хоёроос гурванд болсон шүүх хуралд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэдэг үндэслэлээр улсын яллагч яллахаас.татгалзсан юм. Тэр үед шүүх энэ асуудалд хариуцлагагүй хандсан гэдгийг эхлээд хэлье. Баянгол дүүргийн шүүх энэ хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248-д зааснаар, улсын яллагч яллахаас татгалзсан тохиолдолд уг хэргийг шууд хэрэгсэхгүй болгох ёстой. Гэтэл хэргийг хэрэгсэхгүй болгох бүү хэл нэмэлт.мөрдөн байцаалтад буцаасан. Тэгэхээр шүүх яллах сонирхолтой байсан нь харагдаж байгаа биз дээ. Үүний дараа улсын ерөнхий прокурорын зүгээс Л.Бадралтыг ажлаас нь халах асуудлыг олон янзаар тавьсан юм билээ. Мэргэжлийн гэлүүдээ, нэг зөвлөлөөр оруулж шалгалт авсанд нь тэнцсэн гэсэн. Тэгсэн прокурорын удирдлагууд шалгалтын дүнг нь хүлээн зөвшөөрөхгүй янз бүрийн байдлаар' дарамталж байгаад өөрийн хүсэлтээр ажлаас халагдах өргөдлийг бичүүлж авсан гэсэн мэдээлэл сонсогдож байсан. Нарийн ширийн зүйлийг мэдэхгүйг “Өнөөдөр эргээд харахад, ер нь одоо ч гэсэн прокурорын байгууллага энэ хүнийг дарамталсан хэвээр байх шиг. Яагаад прокурорын байгууллага түүнд хатуу, ширүүн хандаад байгааг үнэхээр ойлгохгүй байна. Прокурор хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд, улсын яллагчийнхаа хувьд нэгэнт гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй учраас яллахаас татгалзаж байна гэсэн. Түүний гаргасан үндэслэл зөв байсныг дараа, дараагийн үйл явдлууд нотолсон. Энэ хэрэг хэрэгсэхгүй болж, шүүхээр цагаатгагдсан.
-Таныг хар домын арга хэрэглэж, шүүх ажиллагаанд хүндрэл учруулсан. Тухайлбал шүүх хуралдааны эхний өдөр унтлагын өрөөнийх нь паар хагарсан, эхнэрийнх нь бие муудсан. Маргааш өглөө нь өөрийнх нь толгой өвдсөн нь шийдвэр гаргахад нөлөөлсөн гэсэн тайлбарыг Л.Бадралт шүүгч Прокурорын зөвлөлд өгсөн гэх юм?
-Хэвлэлд гарч байгаа нийтлэлийг уншаад гайхаж байна. Миний удам сударт лам хүн бий, аавын талд. Гэхдээ миний аав насаараа төрийн захиргаанд ажилласан, багшилсан. Аавын аав ч гэсэн насаараа үйлдвэрт ажилласан. Хэдэн үеэрээ лам хар, бурхан шашин гаж явсангүй. Миний хувьд жирийн иргэдийн адил шүтэх үедээ шүтээд явахаас биш ямар нэгэн уншлага, дом мэдэхгүй. Ор үндэсгүй зүйл гаргаж ирээд биччихэж байгааг үнэхээр гайхаж байна. Л.Бадралт над руу утсаар ярьсан. "Юм хэрээс хэтэрнэ гэхэд дэндүү хэтрүүлжээ. Намайг яаж ч.доромжилсон болно, гэхдээ та бидний хооронд яс хаях гэсэн оролдлого юм болов уу.Би тэгж харж байна" гэж байна лээ. Би ч гэсэн тэгж ойлгож байгаа.
-Прокурорын зүгээс С.Эрдэнийг зөвтгөхөөс татгалзсаныхаа төлөө ажлаас халагдлаа гэж гомдол гаргаж байгаа юм биш үү. Ажлаас халагдахад нь та нөлөөлсөн юмуу, тэгж ойлгогдож байна?
-Тийм юм байхгүй байх. Магадгүй тэр хүн аргагүй дарамтад орчихоод "Яагаад энэ хүнийг яллахаас татгалзсан бэ" гэхэд нь сандрахдаа тэгж хэлсэн байж болох юм.
-Хүний гэм буруутай эсэхийг прокурор өөрийн итгэл үнэмшлээр тогтоодог. Яллах, эсэх нь тэр хүний бүрэн эрхийн асуудал. Тэр эрхээ эдэлснийхээ төлөө дарамтлуулсан. Яагаад заавал Л .Бадралт руу бурууг чихэх ёстой гэж. Хуулиар олгогдсон эрхээ эдэлснийх нь төлөө прокурорын байгууллага яагаад түүнийг дарамтлав гэдэг асуудлыг сөргүүлээд тавья л даа. Нэг үгээр хэлбэл, улсын яллагч буюу, прокурор өнөөдөр хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадаж байна уу, үгүй юу. Удирдлагаасаа өгсөн үүрэг, даалгавар, ямар нэгэн улс төрийн хүчний захиалгаар ажилладаг болчихсон юм биш биз дээ. Тэр захиалга, даалгаврыг нь биелүүлээгүй хуулийн хүрээнд ажилласан прокурорыг дарамталдаг юм биш биз гээд олон асуулт бий. Асуудлыг нөгөө талаас нь харж, судлаад үз гэмээр байна.
-Өөрийн хүсэлтээр ажлаас халагдах үндэслэлээ БНСУ-д суралцах гэж байгаа хэмээн гаргаж тавьсан нь ямар нэгэн хүчтэй ар тал, дэмжигчтэй гэсэн хардлага төрүүлж байна?
-Өөрийн хүсэлтээр гэж бичих хүртэл нь тэр хүнийг дарамталсан байна шүү дээ. Одоо болтол тэр хүнийг сургасан нь хаана байна. Миний мэдэхээс тэр хүн ажилгүй хоёр жил болж байгаа. Өнгөрсөн онд ажлаас халагдсан, өнөөдөр 2010 он гарчихлаа. Өнөөдрийг хүртэл гадагшаа, дотогшоо ямар нэгэн сургуульд явсан юм алга.
-Ардчиллын 20 жилийн ойгоор таныг шүүхээр шалгагдаж байсан хэрэгт оролцсон шүүгч, прокурорууд шагнал урамшуулал хүртээсэн. Тэдний энгэрт өөрийн гараар "Алтан гадас" одон зүүж өгсөн юм уу. Бас болоогүй, төрийн одон, тэмдгээр шагнахдаа шат шатны байгууллагаар ч хэлэлцүүлэлгүй утсаар шууд яриад л Ерөнхийлөгчийн зарлиг гаргуулчихсан гэх юм?
-Нэгдүгээрт, би ямар нэгэн иргэн Бадралтад одон, медаль зүүж өгөөгүй. Хоёрдугаарт, тухайн иргэнийг төрийн одон, медалиар шагнагдах эрх нь хуулиараа нээлттэй. Тэр хүн төрд, хууль, прокурорын байгууллагад арав гаруй жил ажилласны хувьд өөрийн ажил, хөдөлмөрийг үнэлүүлэх үнэлэмжтэй. Түүнийг шагнаж, урамшуулсанд хэн нэгэн Эрдэнэ гэдэг хүний оролцоо байхгүй. Миний нэг ширхэг ч гарын үсэг байхгүй. Би тэр хүний энгэрт одон зүүж өгөөгүй.
-Уучлаарай, нэг асуулт байна. Таныг МӨСҮТ-ийн "Агаар" нэртэй сувиллын менежер Оюун гэдэг эмэгтэйтэй дотно харилцаатай, тэр эмэгтэйг ажлаас халагдахад Л Бадралт прокурорын rap бүлийн хүн ажлыг нь хүлээж авсан. Тэр үед "С.Эрдэнэ удахгүй УИХ-ын гишүүн болно, тэр үед та нарыг чадна, Хоолойг чинь хэрчинэ" гэж заналхийлсэн тухай Л.Бадралт прокурор удирдлагууддаа бичсэн өргөдөлдөө дурдсан байсан. Хэр бодитой мэдээлэл вэ, үнэхээр тийм юм болсон уу?
-Наадах чинь энд холбогдоод, сүйд болоод байх асуудал биш. Хэрэг шийдэгдээд би УИХ-ын гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлж ажлаа хийж байна. Хэнээс ч, ямар ч өс хонзон, хариу аваагүй, Хэн нэгэн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг холбож, ярьж бичих нь хамгийн бүдүүлэг асуудал шүү дээ. Хувь хүний хоорондын батлагдаж, нотлогдоогүй баримтгүй асуудлыг болсон, байсан мэтээр бичнэ гэдэг хүний амьдрал руу, нэр төр рүү увайгүй хандаж байгаа бүдүүлэг хэрэг. Дахиад хэлэхэд прокурорынхоо хувьд хуулиар олгогдсон эрхээ эдэлснийх ш. төлөө тэр залууг яагаад янз бүрээр оролдож дарамтлаад байгааг ойлгохгүй байна. Харин хууль зөрчиж, ажлаас нь халж, дарамталсныхаа төлөө хуулиас айсан хүмүүс янз бүрийн юм хийгээд байгаа юм биш биз. Хууль зөрчсөн л бол тэд хэзээ нэгэн цагт хариуцлагаа хүлээж л таарна. Хуулийн хүрээнд эрхээ эдэлснийхээ төлөө хэлмэгдсэн хүн ч гэсэн хэзээ нэгэн цагт гомдол саналаа гаргаж тавих байх. Өнөөдөр аливаа асуудалд аль аль талаасаа жаахан ухаалаг хариуцлагатай хандмаар байна.