Богдхан ууланд хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна
Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Төв аймгийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх аяныг жил бүрийн дөрөвдугээр сарын 15-наас зургадугаар сарын 10 хүртэл зохион байгуулдаг байна. Дархан цаазат Богдхан уулын Зайсан. Богино, Чандмань, Арцат, Нүхт, Жаргалант зэрэг амуудад онцгой байдлын аврах raл унтраах ангийн албан хаагчдыг долоо хоногийн хугацаагаар үүрэг гүйцэтгүүлж байна. Манзушир, Төрхурах, Чулуут зэрэг алслагдсан амуудад Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 23 морьт эргүүл гаргажээ. Хөдөлгөөнт эргүүлуүд өдөр бүр 10.00-2200 цагийн хооронд дархан цаазат Богдхан уулыг тойрсон амуудыг хариуцан ажиллах юм. Харин алслагдсан аманд нутгийн оршин суугчдаас хөдөлгөөнт эргүүл гаргажээ. Аян дууссаны дараа сайн ажилласан хөдөлгөөнт эргүүлийг шалгаруулж урамшуулах юм байна.
2008 оноос эхлэн жил бүрийн хавар, намрын хуурайшилтай үед Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх аяныг зохиосноор үр дүнгээ өгч байгаа гэнэ.
Богд Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга Б.Ганбаттай Богино, Зайсангийн амуудаар орсон юм.
Энэ хугацаанд дархан цаазат Богдхан ууланд зөвшөөрөлгүй зорчсон 300 тээврийн хэрэгсэл, 1800-гаад хүнд гал түймрийн урьдчилан сэргийлэх анхааруулга өгч, хариулгагүй бэлчиж явсан 200-гаад толгой малыг эзэнд нь хүлээлгэн өгчээ Ингэж эргүүл хамгаалалт гаргаснаар өнөөдрийг хүртэл ой хээрийн түймрийн дуудлага ирээгүй байна. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийнхэн, иргэд, их, дээд сургууль төгсөгч, амрагчдыг дор бүрдээ анхаарал сэрэмжтэй байж түймрээс хамтдаа урьдчилан сэргийлэхийг хүсч байна гэдгээ хэллээ.