2012.11.01 | Сонин: Зууны мэдээ

Засгийн газар ОюуТолгойн гэрээг шинэчлэх ажлын хэсэг байгуулжээ

Засгийн газар ОюуТолгойн гэрээг шинэчлэх ажлын хэсэг байгуулжээ

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдөр хуралдаж Монгол Улсын Засгийн газраас Арабын Нэгдсэн Эмирт улс, Нидерланд, Люксембург, Кувейттэй тус тус байгуулсан "Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээр"-ийг соёрхон баталсан тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Кувейт, Люсембург, Нидерланд, Эмират улстай байгуулсан давхар татварын гэрээ Монгол Улсын эрх ашгийг ноцтой зөрчсөн заалтуудтай болох нь тогтоогджээ. Хэлэлцээрийн "Дуусгавар болгох" гэсэн бүлэгт заасны дагуу гэрээг цуцлах үндэслэлтэй юм байна.

"Айвенхоу Майнз" компани "Саудгоби сэндс" компани дахь өөрийн эзэмшлийн хувьцааг 898 сая ам.доллараар Хятадын "Чалко" компанид борлуулсан гүйлгээ, үүнтэй адилтгах бусад ажил гүйлгээнээс үүсэх хувьцаа борлуулсны олзод Монгол Улс татварын хууль тогтоомждоо өөрчлөлт оруулсан ч давхар татварын гэрээ хэлцлийн улмаас татвар авч чадахгүйд хүрч байгаа юм байна. Түүнчлэн Оюутолгой компани Нидерландад бүртгэлтэйгээс болоод манай улс татвараа авч хүрээд байгаа юм байна.

Давхар татварын сул талуудыг ашиглан гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд Нидерланд, Люксембург зэрэг улсуудад толгой компаниа бүртгүүлэх замаар Монгол Улсад татвараас зайлсхийх нь түгээмэл болсон гэнэ.

1999-2010 онд манай улсад орж ирсэн шууд хөрөнгө оруулалтын 27 хувь нь зөвхөн Нидерланд улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдээс орж ирсэн гэсэн мэдээ байна.

Анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар Оюутолгой компанитай холбоотой асуудлыг хөндөв. Тэрээр "Нидерландтай байгуулсан гэрээг цуцлахаар тус улсад бүртгэлтэй Оюутолгой компанийн татвар төлөх асуудал хэрхэн шийдэгдэх вэ" хэмээн лавласан. Сангийн сайд Ч.Улаан "Гэрээг зохих журмын дагуу цуцласнаар татварын давхар хөнгөлөлт эдлэхгүй болно. Тухайн Монголд бүртгүүлээд татвараа төлөөд явах уу гэдгээ өөрсдөө шийдэх байх. Ер нь Оюутолгойн гэрээг шинэчлэх ажлын хэсэг Засгийн газарт байгуулагдан ажиллаж байгаа" гэж хариулсан юм.

Гэрээнүүд цуцлагдсанаар гадны хөрөнгө оруулалтын хэмжээ буурч магадгүй гэсэн мэдээлэл байгаа. Үүнд хариулт өгөхийг  гишүүн Б.Гарамгайбаатар хүссэн. Сангийн яамны ажлын хэсгээс тайлбарласнаар гадны хөрөнгө оруулалтад төдийлөн нөлөөлөхгүй гэнэ. Нидерландаас гэхэд манай улсад хийсэн шууд хөрөнгө оруулалт бага юм байна.

Харин завсрын компаниуд олон байдаг УИХ-ын дарга З.Энхболд "Дээрх ашиггүй гэрээнүүдийг яаралтай цуцлах асуудлыг шийдэхгүй бол улс орон алдагдалд ороод байна. Нидерланд татвараас зугтаадаг компаниудын орогнодог газар болчихоод байна. Тэгээд энэ улсаас Монголд хийсэн бодит хөрөнгө оруулалт бар байхгүй шахам юм. Тэгэхээр татвараас зугтаадаг энэ асуудлыг бодоод байх хэрэггүй. Гэрээнүүдийг цуцлах хэрэгтэй" гэлээ. УИХ-ын гишүүн С.Оюун гэрээнүүдийг цуцлах ас дэмжиж байгаагаа илэрхийлээд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын сан гаргасныг хуралдаа оролдсон гишүүд 100 xувь дэмжив.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.