2012.10.12

МАН-ын гишүүд ажлын хэсэг байгуулахаар болжээ

УИХ дахь МАН-ын гишүүд хуралдаанаа хийж, ирэх оны төсвийн төслийг хэлэлцсэн байна.  Хурлдаанаар 2013 оны төсвийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсэг байгуулахаар болсноо УИХ-ын гишүүн Н.Энхболд,  С.Бямбацогт, Д.Оюунхорол нар мэдэгдлээ.

УИХ-ын гишүүн Н.Энхболд хэлэхдээ, Өөрчлөлт шинэчлэлт хийх гэж байхад хууль ямар хамаатай юм бэ гэсэн яриа газар авч байна. Бид аливаа шинэчлэл өөрчлөлтийг дэмжинэ.  Гэхдээ хуулийн дагуу хийх нь зүйтэй.  Бид төсөв дээр ч үүнийгээ хэлсэн.  Гурван суманд 30-д тэрбумыг зарцуулна гэсэн заалт төсвийн төсөлд байгаа нь шударга бус  байна хэмээн онцолсон.

2013 оны төсвийн төсөл иргэд рүү бус дарга нарт чиглэсэн төсөв болсон байна.

Өөрөөр хэлбэл цалин тэтгэврийг нэмэхгүйгээр өөрсдийнхөө хэрэгцээг нэн тэргүүнд бодож байна хэмээн МАН-ын гишүүд үзжээ.

Таван тэрбум долларын бонд гаргана гэж байгаа. Үүнийг яаж байршуулах, хуваарилах, эргэн төлөх нь тодорхойгүй. ДНБ төсвийн 40 хувь байх ёстой. Хатуухан хэлэхэд энэ бонд ОХУ-аас авч байсан их өрийн 50 хувьтай тэнцэнэ. Татварын болон түрээсийн орлого буурч байна. Бид татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн зарцуулж байгааг нягтлах болно. ХАА, газар тариаланд үзүүлдэг байсан хөнгөлөлтийг байхгүй болгосон.  Аймгийн хөрөнгө оруулалтыг ялгавартай байдлаар хийсэн. Энэ мэтчилэнгээр төсөв хяналтгүй, шударга бус байдлаар  хандсанд анхаарал хандуулна. Мөн төсвөөр ч зогсохгүй Концевцын хууль, Боловсролын тухай хуулиудын хэрэгжилт тодорхойгүй байгааг  УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, С.Бямбацогт нар хэлэв.

Ажлын хэсгийнхэн орлого нэмэгдүүлэх ямар боломж байна, зардлуудыг хэрхэн бууруулах вэ зэрэг тооцоог гаргаж, улмаар саналаа 2013 оны төсвийн төсөлд оруулахаар төлөвлөөд байгаа юм байна. Аймаг бүрт үйлдвэр, дулааны цахилгаан станцыг барих, жижиг дунд үйлдвэрлэл, газар тариалангийн хөнгөлөлтүүдийг үргэлжлүүлэх, Боловсролын салбарын хуулийг хэрэгжүүлж, урамшуулал, нэмэгдлийг олгох, хөрөнгө оруулалтуудыг жигд хуваарилах зэрэг асуудлыг эхний ээлжинд ажил хэрэг болгох аж. Үүний дараагаар  21 мянган төгрөгийг ялгавартайгаар ядуу өрхөд олгуулах саналаа Засгийн газарт хүргүүлнэ гэдгээ МАН-ын гишүүд  илэрхийллээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.