2012.11.06

У.Хүрэлсүх гишүүний хүсэлтийг Байнгын хороо хүлээн авлаа

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийн гишүүнээс чөлөөлөгдөх тухай хүсэлтийг хэлэлцлээ. Хуралдаанд нийт 11 гишүүн оролцсоноос 10 нь хүсэлтийг хүлээн авах нь зөв хэмээн үзлээ.

УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх өргөдөлдөө “Миний гэр бүлийн хүний биеийн байдал тааруухан байна. Тиймээс урт хугацаагаар асрах шаардлагатай тул УИХ-ын гишүүнээс чөлөөлж өгнө үү” гэжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.